Skip to content

Порно үзэх зуршлаас яаж салах вэ?

Порно үзэх зуршлаас яаж салах вэ?

Яах нь зүйтэй вэ?

 Порноны талаар ойлголттой болоорой. Порно нь Бурхны бүтээсэн ариун нандин юмыг гутаан доромжилдог. Үүнийг ойлговол чи «бузар мууг үзэн яддаг» болно (Дуулал 97:10).

 Хор уршгийг нь бодож үзээрэй. Хүнийг гутаан доромжилсон юмыг порно дүрслэн үзүүлдэг. Үзэж байгаа хүний ухаан санааг ч завхруулдаг. Библид «Хэрсүү хүн хорон мууг олж хараад түүнээс зайлдаг» гэж бичжээ (Сургаалт үгс 22:3).

 Өөртөө амла. Иов гэдэг үнэнч хүн: «Би онгон охиныг гөлрөн харахгүй гэж өөртөө тангарагласан» хэмээжээ (Иов 31:1, Today’s English Version). Чи өөртөө ингэж тангараглаарай.

  •  Ганцаараа байхдаа интернетэд орохгүй.

  •  Гэнэт гарч ирсэн сурталчилгааны цонх юм уу, шалдан нүцгэн хүний зурагтай сайтыг шууд унтраана.

  •  Хэрэв дахин порно үзмээр санагдвал би төлөвшсөн найздаа хэлнэ.

Порно зураг хүнийг донтуулдаг. Үзээд л байх юм бол салахад амаргүй

 Асуудлынхаа талаар залбираарай. Дуулалч Ехова Бурхнаас «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлээч» хэмээн гуйжээ (Дуулал 119:37). Бурхан чамайг энэ тэмцэлд ялаасай гэж хүсдэг. Хэрэв чи залбирвал сайныг үйлдэх хүчийг тэр чамд өгнө (Филиппой 4:13).

 Хүнд хэлээрэй. Итгэл даасан хүнд асуудлаа хэлж яриарай. Ингэх нь бузар зуршлаас салах чухал алхам юм шүү (Сургаалт үгс 17:17).

 Порноноос татгалзах болгондоо чи чухал ялалт байгуулж байна гэдгээ санаарай. Энэ ялалтынхаа тухай Еховад хэлж, хүч өгсөнд нь талархаарай. Порно үзэхгүй байснаар чи түүний зүрхийг баярлуулна (Сургаалт үгс 27:11).