Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Библи надад тустай ном уу?—2-р хэсэг: Библи унших сонирхолтой аргууд

Библи надад тустай ном уу?—2-р хэсэг: Библи унших сонирхолтой аргууд

 «Библийг яаж унших аргаа олохгүй бол сонирхолгүй санагдаж мэднэ л дээ» гэж Вил хэлжээ.

 Библийг амтархан уншихын тулд яах хэрэгтэйг мэдмээр байна уу? Нууцыг нь энэ өгүүллээс мэдэж аваарай.

 Ухаан санаандаа амилуулж төсөөлөөрэй

 Үйл явдлын дотор нь орж уншаарай. Дараах аргуудаас туршиж үзээрэй.

  1.   Библид гардаг үйл явдлаас аль нэгийг нь сонгох. Сайн мэдээний дөрвөн номонд гардаг үйл явдлаас юм уу jw.org/mn саитад буй «Библийн уран уншлага»-аас сонгоорой.

  2.   Сонгосон хэсгээ унших. Ганцаараа эсвэл гэрийнхэн, найз нөхөдтэйгөө чангаар уншаарай. Өгүүлэгчийн үгийг нэг нь уншиж, бусад нь дүрд тоглож болно шүү дээ.

  3.   Доор дурдсан аргуудаас туршиж үзээрэй:

    •   Уншсанаа дүрсэлж зураарай. Эсвэл үйл явдлыг өрнөсөн дарааллаар нь энгийн байдлаар зурж болох юм. Зураг бүрийнхээ доор товчхон тайлбар бичээрэй.

    •   Үнэнч байх талаар сайхан жишээ үзүүлсэн хүний тухай уншиж байна гэж бодъё. Тэр хүний зан чанар, хийсэн үйл хэрэг, хүртсэн ивээлийг нь жагсааж бичээрэй.

    •   Өөрийгөө мэдээний хөтлөгч гэж бодон Библид гардаг үйл явдлыг уншаарай. Тухайн үйл явдлыг олон талаас нь мэдээлж, тэнд байсан хүмүүс болон хөндлөнгийн гэрчүүдээс ярилцлага аваарай.

    •   Аль нэг хүн буруу шийдвэр гаргасан тухай уншвал тэр хүн яавал сайн байсныг бодож үзээрэй. Жишээ нь, Петр Есүсийг үгүйсгэсэн (Марк 14:66–72). Хүмүүс түүнийг дарамтлахад Петр яаж хариулбал дээр байсан бэ?

    •   Хэрэв чи бүтээлч байх дуртай бол Библид гардаг үйл явдлаас сэдэвлэн жүжгийн зохиол бичсэн ч болно. Сургамж авахаар бичээрэй (Ром 15:4).

      Библийг ухаан санаандаа амилуулж уншаарай!

 Нарийн судлаарай!

 Библийг нарийн судалбал нуугдсан эрдэнэсийг олно. Ганц хоёрхон үгийн цаана ч чухал санаа агуулагдах үе бий.

 Жишээ болгон Матай 28:7Марк 16:7-той харьцуулж үзье.

  •    Марк Есүсийг шавь нартайгаа уулзах тухай бичихдээ «болон Петртэй» гэж яагаад бичсэн бэ?

  •  Түлхүүр: Марк өөрөө тэр явдлыг нүдээр үзээгүй. Тиймээс юу болсон тухай Петрээс сонссон бололтой.

  •  Нуугдсан эрдэнэс: Есүс өөртэй нь дахин уулзах хүсэлтэй байгааг Петр мэдээд сэтгэл нь уужирсан гэж яагаад хэлж болох вэ? (Марк 14:66–72). Есүс Петрийн жинхэнэ найз гэдгээ хэрхэн баталсан бэ? Чи жинхэнэ найз байхын тулд Есүсийг яаж дуураймаар байна вэ?

 Библид гардаг үйл явдлыг ухаан санаандаа амилуулан төсөөлж, нарийн судалбал чи Библийг улам бүр шимтэн уншдаг болно!