Skip to content

Есүсийг дурсах цуглаан

2025 оны 4 сарын 12, бямба

Еховагийн Гэрчүүд Есүсийн захиасыг дагаж нас барсныг нь жилд нэг удаа дурсан тэмдэглэдэг. «Намайг дурсаж үүнийг үйлдэж байгаарай» хэмээн Есүс захижээ (Лук 22:19).

Энэ цуглаанд таныг урьж байна.

Байнга тавьдаг асуулт

Цуглаан хэр удаан үргэлжлэх вэ?

Нэг цаг орчим.

Хаана болох вэ?

Еховагийн Гэрчүүдтэй холбогдож, танд ойр хаана болохыг мэдэж аваарай.

Төлбөртэй юү?

Үгүй.

Хураамж авдаг уу?

Үгүй. Еховагийн Гэрчүүд цуглаанд ирсэн хүнээс хураамж авдаггүй.

Хувцаслалтад тодорхой шаардлага тавьдаг уу?

Тодорхой шаардлага тавьдаггүй ч Еховагийн Гэрчүүд Библийн зарчмыг баримтлан даруу, зохистой хувцасладаг (1 Тимот 2:9). Хэт чамин тансаг хувцас өмсөх албагүй.

Дурсах цуглаан хэрхэн явагддаг вэ?

Цуглааны эхэнд болон төгсгөлд дуу дуулж, залбирдаг. Библид үндэслэсэн илтгэлээс Есүсийн нас барсан нь хэр чухал болохыг, Бурхан Есүс хоёрын хийсэн бүхнээс хэрхэн ач тус хүртэхийг мэдэж авах боломжтой.

Дурсах цуглаан хэзээ болох вэ?

2025 онд 4 сарын 12, бямба

2026 онд 4 сарын 2, пүрэв