Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу? 4-р хэсэг: Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдгээ би хэрхэн тайлбарлах вэ?

Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу? 4-р хэсэг: Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдгээ би хэрхэн тайлбарлах вэ?

Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт чи итгэдэг ч, ангийнхандаа тайлбарлахаас санаа зовдог байж мэднэ. Сурах бичигт эволюцийг үнэн гээд баталчихсан байдаг. Ангийн хүүхдүүд, багш нар шоолох байх даа гээд санаа зовж байна уу? Тэгвэл Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдгээ яаж итгэлтэй, зоригтой тайлбарлах вэ?

 Чи чадна!

 Чи ингэж бодож байж болох юм: «Би шинжлэх ухааны талаар ярьж, эволюцийн онолыг үгүйсгэж чадахаар мундаг хүн биш». Даниэл гэдэг охин: «Багш болон ангийнхнаасаа өөр үзэл бодолтой байна гэдэг надад их эвгүй байсан» гэжээ. Диана ч бас «Ангийнхан маань шинжлэх ухааны нэр томьёо ашиглан надтай маргаж эхлэхэд би бүр яахаа мэдэхээ больчихдог байсан» гэж хэлжээ.

 Гэхдээ маргаанд ялах нь гол зорилго биш гэдгийг санаарай. Бас шинжлэх ухааны талаар гоц мэдлэгтэй байх албагүй ээ. Харин Бүтээгч байдгийг батлах нотолгоог байгаль ертөнцөөс чи өөрөө олоод, тайлбарлаарай.

 Зөвлөгөө: Еврей 3:4-т «Аливаа гэрийг хэн нэгэн барьдаг. Харин бүх юмыг барьж бүтээсэн нь Бурхан мөн» гэж байдагчлан энгийн, уялдаа сайтай тайлбарлаарай.

 Карол гэдэг охин Еврей 3:4-т байдаг зарчмыг бодоод ингэж хэлжээ. «Өөрийгөө ширэнгэн ойд явж байгаагаар төсөөл дөө. Тэнд хүн байсан шинж ер алга. Харин чамайг явж байтал нэг шүдний чигчлүүр газар хэвтэж байв. Чи юү гэж бодох вэ? Хэн нэгэн хүн энд байжээ гэж бодох хүн олон байх. Тэгэхээр шүдний чигчлүүр мэтийн жижиг зүйлийг ч хүн бүтээсэн гэдгийг нотолдог юм бол орчлон ертөнц болон түүн дээрх бүх зүйл Бүтээгч байдгийг нотлохгүй гэж үү?»

 Чамаас хүн ингэж асуувал: «Бурхан бүхнийг бүтээсэн юм бол Бурхныг тэгээд хэн бүтээсэн юм бэ?».

 Ингэж хариулж болно: «Бүтээгчийн талаар бүх зүйлийг ойлгохгүй байна гэдэг нь Бүтээгч Бурхан байдаггүй гэсэн үг биш. Жишээ нь таны гар утсыг бүтээсэн хүний тухай мэдэхгүй байлаа ч үүнийг хэн нэгэн хүн бүтээсэн гэдэгт та итгэдэг биз дээ? [Хариулахыг нь хүлээнэ]. Бүтээгч Бурхны тухай их олон зүйлийг бид мэдэх боломжтой. Хэрвээ та сонирхож байвал, Бурхны тухай мэдэхэд тань дуртайяа тусалъя».

 Бэлдээрэй

 Библид «итгэл найдварын чинь талаар асуусан хүн бүхэнд хариу хэлж, хамгаалахад бэлэн бай. Гэхдээ тэднийг гүнээ хүндэтгэж, дөлгөөн бай» гэж байдаг (1 Петр 3:15). Тэгэхээр юуг, яаж ярих вэ гэсэн хоёр хүчин зүйлийг анхаараарай.

  1.   Юу ярих вэ? Бурхныг гэсэн хайр өөртөө итгэлтэй ярихад чинь тус болно. Гэхдээ зөвхөн Бурханд хэр их хайртайгаа ярих нь Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг бүрэн нотлохгүй байж мэднэ. Бүтээгч Бурханд итгэх үндэс байдгийг байгаль, ан амьтан зэргээс жишээ авч ярих нь илүү үр дүнтэй байж болох юм.

  2.   Яаж ярих вэ? Өөртөө итгэлтэй байгаарай. Гэхдээ бүдүүлэг эсвэл бардам байж болохгүй. Ер нь хүн итгэж үнэмшдэг зүйлд нь хүндэтгэлтэй ханддаг, шийдвэр гаргах эрхийг нь хүлээн зөвшөөрдөг хүнийг анхааралтай сонсох нь гарцаагүй.

     «Доромжилж байгаа юм шиг, бүгдийг мэддэг юм шиг санагдахаар ярьж ерөөсөө болохгүй. Ийм бардам өнгө аястай байвал яриаг таагүй болгоно»—Элэйн.

 Итгэл үнэмшлээ тайлбарлахад тустай багажнууд

Итгэл үнэмшлээ хамгаалахад бэлтгэлтэй байх нь цаг агаар өөрчлөгдөхөд бэлтгэлтэй байхтай адилхан

 Алися гэдэг охин: «Хэрвээ бид бэлдэхгүй бол зүгээр л сандарч тэвдээд юү ч ярьж чадахгүй» гэжээ. Алисягийн хэлснээс үзвэл, урьдчилан бэлдэх нь үнэхээр чухал байх нь ээ. Женна: «Энгийн хэрнээ сайтар бодсон жишээ татвал бүтээлийн талаарх итгэл үнэмшлээ хамгаалахад илүү амар байдаг» гэж хэлжээ.

 Хаанаас жишээ авч болох вэ? Олон залуучууд дараах материалуудыг ашигладаг.

 «Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу?» гэсэн цуврал өгүүллэгийн өмнөх дугааруудыг харж болно.

  1.  1-р хэсэг: Бурхан байдаг гэдэгт яагаад итгэх хэрэгтэй вэ?

  2.  2-р хэсэг: Эволюцийн онолд итгэх ёстой юу?

  3.  3-р хэсэг: Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт яагаад итгэх ёстой вэ?

 Зөвлөгөө: Чамайг итгэлтэй болоход тус болсон жишээнүүдээс сонгоорой. Тэгвэл санахад амар бас итгэлтэй ярьж чадна. Итгэл үнэмшлээ хэрхэн тайлбарлах талаар дасгал хийж бэлдээрэй.