Skip to content

Гарчиг руу орох

4 Хүн зовох гэж төрдөг үү?

4 Хүн зовох гэж төрдөг үү?

Хариуг нь мэдэх нь яагаад чухал вэ?

Хариуг нь мэдвэл амьдралыг өөрөөр хардаг болно.

Бодож үзээрэй

Бурхан дэлхий ертөнцийг үзэсгэлэнтэй сайхан бүтээсэн хэр нь хүнийг зовоох нь зүйд нийцэх үү?

Шашин шүтлэггүй хүн зовлонгоос болж Бурханд эргэлзэх юм уу эсвэл бүр оршин байдгийг нь үгүйсгэдэг. Хүн зовж байгаа нь 1) Бурхан зовлонгийн өмнө хүчин мөхөс гэдгийг, 2) Бурхан зовлонг үгүй хийх тухай боддоггүйг, 3) Бурхан гэж байхгүйг харуулдаг гэж тэд боддог.

Үнэхээр дээрх шалтгаанаас болж хүн зовдог гэсэн үг үү?

ИЛҮҮ МЭДЬЕ ГЭВЭЛ

jw.org сайт дахь «Библид итгэж болохын учир юу вэ?» видеог үзээрэй.

Библид юу гэж байдаг вэ?

Бурхан хүнийг зовоох гэж бүтээгээгүй.

Бурхан хүнийг амьдралын сайхныг мэдрээсэй гэж хүсдэг.

«Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй ... Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу» (НОМЛОГЧИЙН ҮГС 3:12, 13).

Бурхан анхны хосод зовлонгүй амьдрахад нь хэрэгтэй бүхнийг өгсөн.

Тэднийг, үр удмыг нь зовдгоор бүтээгээгүй.

«Бурхан ... тэдэнд: “Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!” хэмээн айлдав» (ЭХЛЭЛ 1:28).

Анхны хос Бурхнаас хараат бус байхыг хүсжээ.

Үүнээсээ болж өөрсдөө ч зовсон, үр удмаа ч зовлонд унагасан.

«Нэг хүнээс болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ. Яагаад гэвэл бүгдээрээ нүгэл үйлджээ» (РОМ 5:12). *

Бурхан хүнийг өөрөөс нь хараат бус байхаар бүтээгээгүй.

Хүн усан дотор амьдарч чаддаггүй шиг, нэг нэгнээ захирах чадваргүй.

«Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» (ИЕРЕМИА 10:23, ШЕ).

Бурхан биднийг зовоосой гэж хүсдэггүй.

Хүмүүсийг аль болох асуудал бэрхшээлгүй амьдраасай гэж хүсдэг.

«Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт ... болно» (ИСАИА 48:18).

^ д/м 17 Библид «нүгэл» гэдэг үгээр зөвхөн муу үйл хэргийг биш, сайн муу хүний аль алинд нь байдаг, анхны хүмүүсээс өвлөн авсан зүйлийг хэлдэг.