Skip to content

Гарчиг руу орох

3 Сайн хүн яагаад зовдог вэ?

3 Сайн хүн яагаад зовдог вэ?

Хариуг нь мэдэх нь яагаад чухал вэ?

Сайн хүмүүс зовохлоор шударга бус санагддаг. Зовохоос л хойш сайн хүн байх гэж хичээхийн хэрэг байна уу гэж бодогддог.

Бодож үзээрэй

Зарим хүн үхэх ба дахин төрөх амьдралын эргэлтэд итгэдэг. Тэднийхээр бол, сайн үйл хийж явсан хүн дахин төрөөд сайхан амьдарна, муу үйл хийж явсан бол хойд төрөлдөө зовох ажээ. Энэ сургаал ёсоор сайн хүн хүртэл урьд насныхаа муу үйлийг эдэлж зовдог. Гэхдээ ...

  • дахин төрсөн хүн өнгөрсөн амьдралаа санах ч үгүй юм бол урьд насандаа хийсэн үйлээсээ болж зовдог нь ямар учиртай вэ?

  • урьд насны үйлээс бидний сайн сайхан ихээхэн шалтгаалдаг юм бол хүн яагаад муу муухайгаас хол байх гэж, эрүүл байх гэж тэгтлээ их хичээдэг юм бол?

    ИЛҮҮ МЭДЬЕ ГЭВЭЛ

    jw.org сайт дахь «Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?» видеог үзээрэй.

Библид юу гэж байдаг вэ?

Зовлон зүдүүр Бурхны шийтгэл биш.

Үнэндээ, байх ёсгүй газраа цагаа ололгүй, санамсаргүй байж таараад гайд өртөх нь олонтоо.

«Хурдан гээд уралддаг юм биш, эрэлхэг хүн гээд ялалт ирдэг юм биш, мэргэд гээд талхтай байдаг юм биш, ухаантнууд гээд эд баялагтай байдаг юм биш, ур дүйтэй гээд чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л тэр бүгдэд хамаатай ажээ» (НОМЛОГЧИЙН ҮГС 9:11).

Нүгэл үйлдэх хандлага нь хүнийг зовоодог.

«Нүгэл» гэдэг үгээр муу үйлийг хэлдэг гэж хүмүүс ихэнхдээ боддог. Хэдий тийм ч Библид нүгэл гэдэг үгээр сайн муу хүний аль алинд нь төрөлхөөс байдаг зүйлийг хэлдэг.

«Гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд нүглийн дунд эх минь намайг олж тээсэн» (ДУУЛАЛ 51:5).

Нүгэл хүмүүст хөнөөлт үр дагавар авчирсан.

Нүглийн улмаас хүний Бүтээгчтэйгээ тогтоосон харьцаа сэвтсэн. Бас Бурхны бусад бүтээлтэй зохицон амьдрахад нь нүгэл саад болдог. Нүглээс болж хувь хүн болон хүн төрөлхтөн тэр аяараа асар их гай зовлонд унасан.

«Сайныг хийхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг ажээ» (РОМ 7:21).

«Бүх бүтээл өнөөдрийг хүртэл ёолж, зовж шаналж байгаа» (РОМ 8:22).