Skip to content

Гарчиг руу орох

1 Зовж байгаа маань Бурхны буруу юу?

1 Зовж байгаа маань Бурхны буруу юу?

Бурхан буруутай үгүйг мэдэх нь яагаад чухал вэ?

Бурхныг буруутгадаг учраас олон хүн түүнийг шүтдэггүй.

Бодож үзээрэй

Шашны олон удирдагч Бурхныг гай зовлон учруулдаг гэж ил, далд заасаар ирсэн. Жишээ нь ингэж заадаг.

  • Байгалийн гамшиг бол Бурхны шийтгэл.

  • Бурханд тэнгэрийн элч дутахлаар хүүхдүүдийг өөртөө авдаг.

  • Гай зовлонгийн эх үндэс болсон дайнд Бурхан оролцдог.

Тэгвэл шашны удирдагчид Бурхны талаар буруу заадаг бол яах вэ? Бурхан тэднийг таалдаггүй бол яах вэ?

ИЛҮҮ МЭДЬЕ ГЭВЭЛ

jw.org сайт дахь «Библийг яагаад судлах хэрэгтэй вэ?» видеог үзээрэй.

Библид юу гэж байдаг вэ?

Бурхан зовлонг учруулдаггүй.

Учруулах нь түүний зан чанартай нийцэхгүй. Жишээ нь Библид ингэж байдаг.

«[Бурхны] бүх зам мөр нь шударга. ... Тэр бол зөвт бөгөөд шударга» (ДЭД ХУУЛЬ 32:4).

«Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг» (ИОВ 34:10).

«Төгс Хүчит Нэгэн ч шударга ёсыг гуйвуулахгүй» (ИОВ 34:12).

Өөрийнх нь талаар буруу заадаг шашныг Бурхан таалдаггүй.

Үүнд Бурхан бидэнд гай зовлон учруулдаг гэж заадаг, дайн, хүчирхийлэлд оролцдог шашнууд ордог.

«Эш үзүүлэгчид Миний нэрээр худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, ... өөрсдийн санааны мэхлэлтийг эш үзүүлж байна» (ИЕРЕМИА 14:14).

Есүс хоёр нүүртэй шашны удирдагчдыг шүүмжилсэн.

«Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн Хаант төрд орохгүй. Харин тэнгэрт байдаг миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн л орно. Тэр өдөр олон хүн надад “Эзэн минь, Эзэн минь, бид таны нэрээр зөгнөж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшиг үйлдсэн шүү дээ” гэж хэлнэ. Тэгэхэд нь “Би та нарыг огт танихгүй. Ёс бус юм хийдэг та нар надаас холд!” гэж хэлнэ» (МАТАЙ 7:21–23).