Эхлэл 2:1–25

  • Бурхан 7 дахь өдөр амрав (1-3)

  • Ехова Бурхан бол тэнгэр, газрыг Бүтээгч (4)

  • Еден цэцэрлэг дэх эрэгтэй, эмэгтэй хүн (5-25)

    • Хүнийг тоос шорооноос бүтээв (7)

    • Мэдлэгийн модноос идэхийг хориглов (15-17)

    • Эмэгтэй хүнийг бүтээв (18-25)

2  Ийнхүү тэнгэр газрыг бүх юмтай нь бүтээж дуусгав.  Бурхан хийж байсан ажлаа долоо дахь өдөр гэхэд дуусгасан бөгөөд бүх ажлаа дуусгаад долоо дахь өдөр амарчээ.  Тэгээд Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун гэж тунхаглав. Учир нь Бурхан бүтээж байсан бүхнээ дуусгаж, хийхээр зорьж байсан бүхнээ хийгээд энэ өдөр амарч эхэлсэн билээ.  Энэ бол тэнгэр, газар бүтсэн үе буюу Ехова* Бурхан тэнгэр, газрыг бүтээсэн өдрийн* түүх юм.  Ехова Бурхан газар дээр бороо оруулаагүй, газар хагалах хүн байгаагүй тул газар дээр ямар ч бут, ямар ч ургамал ургаагүй байв.  Гэхдээ уур манан газраас хөөрч, газрын гадаргыг бүхэлд нь чийглэдэг байлаа.  Ехова Бурхан тоос шороогоор хүнийг бүтээгээд хамрынх нь нүхээр амин амьсгалыг үлээж оруулахад хүн амьтай* болов.  Ехова Бурхан зүүн зүгт, Еден нутагт цэцэрлэг байгуулж, бүтээсэн хүнээ тэнд суурьшуулав.  Ехова Бурхан сайхан жимстэй, үзэсгэлэнт моддыг төрөл төрлөөр нь ургуулжээ. Бас цэцэрлэгийн голд амийн мод болон сайн, муугийн мэдлэгийн модыг* ургуулжээ. 10  Еденээс урсдаг нэгэн мөрөн цэцэрлэгийг усалдаг бөгөөд түүнээс дөрвөн мөрөн эх аван салаалдаг байв. 11  Эхнийх нь Пишон бөгөөд Хавилаг бүхэлд нь тойрон урсдаг. Хавила нутаг алттай ажээ. 12  Алт нь шижир. Тэнд бас анхилуун үнэрт давирхай*, судалт гартаам байдаг. 13  Хоёр дахь нь Гихон бөгөөд Кушийн нутгийг бүхэлд нь тойрон урсдаг. 14  Гурав дахь нь Тигр*. Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх нь Евфрат билээ. 15  Ехова Бурхан Еден цэцэрлэгийг арчилж тордуулахаар хүнийг тэнд суурьшуулав. 16  Тэгээд Ехова Бурхан хүнд тушаан «Энэ цэцэрлэгийн бүх модны жимснээс чи ханатлаа идэж болно. 17  Харин сайн, муугийн мэдлэгийн модны жимснээс идэж болохгүй. Идвэл тэр өдөртөө чи гарцаагүй үхнэ» гэжээ. 18  Тэгээд Ехова Бурхан: «Хүн ганцаараа амьдрах нь сайн биш учраас би түүнд тохирох туслагчийг бүтээе» гэж хэлжээ. 19  Ехова Бурхан тоос шороогоор хээрийн бүх зэрлэг амьтан, тэнгэрийн бүх шувууг бүтээсэн бөгөөд тэр амьтдыг хэрхэн нэрлэхийг нь сонирхож хүнд авчирч өгөв. Тэгээд хүний нэрлэснээр амьтдыг нэрлэх болжээ. 20  Ийнхүү хүн бүх мал адгуус, тэнгэрийн шувуу, хээрийн зэрлэг амьтанд нэр өгчээ. Харин хүнд тохирох туслагч байсангүй. 21  Иймээс Ехова Бурхан хүнийг гүн нойронд автуулаад, унтах зуур нь нэг хавиргыг нь аваад шархыг нь аниулжээ. 22  Ехова Бурхан хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд өнөөх хүн дээр авчирлаа. 23  Тэгэхэд хүн: «Яснаас минь авсан ясМахнаас минь авсан мах ингээд хүн боллоо Түүнийг эрэгтэй хүнээс гаргаж авсан учирЭмэгтэй хүн гэж нэрлэе» хэмээжээ. 24  Иймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлээд* нэг бие болно. 25  Эр хүн эхнэртэйгээ хоёулаа нүцгэн байсан боловч ичсэнгүй.

Зүүлт

Бурхны оноосон нэр буюу יהוה (ЙХВХ) энд анх удаа гардаг. Хавсралт А4-ийг үзнэ үү.
Бүтээлийн зургаан өдрийг нийтэд нь хэлсэн.
Еврейгээр «нефеш». Үгийн тайлбараас «Амь»-ийг үзнэ үү.
Энэ мод нь зөв, буруугийн талаарх хэм хэмжээг тогтоох Бурхны эрхийг төлөөлдөг.
Бделлиум хэмээх давирхайг халуун оронд ургадаг, жижиг навчтай, өргөстэй, бутлаг модноос гаргаж авдаг.
Бас Хиддекел гэдэг.
Еврей үг нь «нийлүүлээд наачихсан мэт салахгүй байх» гэсэн утгатай.