Skip to content

Гарчиг руу орох

Зүүн: Yasser Qudaih/Anadolu via Getty Images; баруун: RONALDO SCHEMIDT/AFP via Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Тэмцэл мөргөлдөөн хэзээ дуусах вэ?—Библид юу гэж байдаг вэ?

Тэмцэл мөргөлдөөн хэзээ дуусах вэ?—Библид юу гэж байдаг вэ?

 2024 оны 4-р сарын 13-нд Иран Израил руу шууд халдлага хийсэн талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш: «Одоо бол хурцадмал байдлыг намжаах ёстой цаг. Дээд зэргээр биеэ захирах ёстой үе» гэж мэдэгджээ.

 Ойрхи Дорнод дахь энэхүү мөргөлдөөн нь дэлхий дахинд юу болж байгааг харуулсан ганцхан жишээ юм.

 «Одоо дэлхий дахинд болж буй ширүүн мөргөлдөөний тоо Дэлхийн II дайныхаас ч давж байна. Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь буюу 2 тэрбум хүн эдгээр мөргөлдөөнөөс болж хохирч байна»—НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, 2023 оны 1-р сарын 26.

 Израйл, Газ, Сири, Азербайжан, Украин, Судан, Этиоп, Нижер, Мьянмар, Хаити зэрэгт ширүүн мөргөлдөөн болж байна. a

 Тэмцэл мөргөлдөөн хэзээ дуусах вэ? Дэлхийн удирдагчид энх тайвныг тогтоож чадах уу? Библид юу гэж байдаг вэ?

Дайн дажинтай дэлхий

 Дэлхий дахинд болж буй мөргөлдөөнүүд нь удахгүй бүх дайн дуусахын дохио юм. Эдгээр дайн болж байгаа нь бидний амьдарч байгаа цаг үеийн талаарх Библийн зөгнөл биелж буй хэрэг юм. Бидний амьдарч байгаа цаг үеийг Библид «энэ тогтолцооны төгсгөл» гэж бичсэн байдаг (Матай 24:3).

  •   «Та нар дайтах чимээ болон дайны сураг сонсоно. ... Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтна» (Матай 24:6, 7).

 Одоо дайн болж байгаа нь Библийн зөгнөл биелж буй хэрэг гэхийн учрыг «“Эцсийн өдрүүд” буюу “төгсгөлийн ... цагийн” шинж тэмдэг юу вэ?» гэсэн өгүүллээс уншаарай.

Бүх дайнд цэг тавих дайн

 Хүмүүс хоорондоо тэмцэлдэхээ болих тухай Библид зөгнөсөн байдаг. Гэхдээ хүмүүс өөрсдөө хичээгээд энх тайвныг тогтоож чадахгүй. Харин «Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайн» буюу Хармагедон хэмээх дайн бүх дайнд цэг тавих юм (Илчлэл 16:14, 16). Ийнхүү Бурхан хүн төрөлхтнийг үүрд амар амгалан амьдруулах амлалтаа биелүүлнэ (Дуулал 37:10, 11, 29).

 Бүх дайнд цэг тавих Бурхны дайны тухай илүү ихийг мэдье гэвэл «Армагеддон гэж юу вэ?» гэсэн өгүүллийг уншаарай.

a ACLED Conflict Index, “Ranking violent conflict levels across the world,” 2024 оны 1-р сар.