Skip to content

Гарчиг руу орох

Maremagnum/Corbis Documentary via Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Израил дахь дайн Армагеддоны эхлэл мөн үү?—Библид юу гэж байдаг вэ?

Израил дахь дайн Армагеддоны эхлэл мөн үү?—Библид юу гэж байдаг вэ?

 Дэлхийн хаа нэгтээ болох дайн тулааныг Библид Армагеддон гэдэггүй. Харин дэлхийн бүх засгийн газар хамтран Бурхантай дайтах, дэлхийг хамарсан дайныг хэлдэг.

  •   «Эдгээр үг нь чөтгөрүүдээс эхтэй бөгөөд дэлхий даяар түгж хаадын сонорт хүрнэ. ... Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайнд хаадыг цуглуул[на]. ... Өнөөх үгс хаадыг еврейгээр Хармагедон гэдэг газар цуглуулав» (Илчлэл 16:14, 16).

 Армагеддон буюу «Хармагедон» гэдэг еврей үг нь «Мегиддо уул» гэсэн утгатай ажээ. Эртний Израйлд Мегиддо гэдэг хот байжээ. Ийм учраас зарим хүн Армагеддон дайныг Израилд болно гэж боддог. Гэвч Мегиддо хот байсан газрын ойр орчимд, эсвэл Ойрхи Дорнодын аль ч нутагт дэлхийн бүх хаад болон тэдний цэрэг арми багтахгүй.

 Библийн «Илчлэл» номд гардаг «үзэгдлүүдийг» шууд утгаар ойлгож болдоггүй (Илчлэл 1:1). Тийм учраас Хармагедон гэдэг бол бодит газрын нэр биш юм. Харин үндэстнүүд Бурхны захиргааг эсэргүүцэж эцсийн удаагаа дайтах дэлхий дахиныг хамарсан нөхцөл байдлыг хэлнэ (Илчлэл 19:11-16, 19-21).