Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Ам тангараг өгөхийг Есүс яагаад буруушаасан бэ?

МОСЕГИЙН хуулиар бол зарим тохиолдолд «Бурхнаар тангараглая», «Еховагийн нэрийг барьж андгайлъя» гэх зэргээр ам тангараг өгч болдог байжээ. Харин Есүсийн үеийн иудейчүүд бараг хэлсэн болгоноо тангарагладаг зуршилтай болсон байв. Хэлсэн үгээ илүү үнэмшилтэй болгох гэсэндээ юу ч бодолгүй тангараглаж зуршжээ. Есүс үүнийг хоёр ч удаа буруушаасан байдаг. Тэрээр: «“За” бол “за”, “үгүй” бол “үгүй” бай» гэж заасан (Мат. 5:33–37; 23:16–22).

«Иудейчүүд хэлсэн болгоноо батлах гэж тангарагладаг нь ёс юм шиг болсныг» Талмудаас (иудейн шашны хуулийн эмхэтгэл) мэдэж болно гэж нэгэн толь бичигт тэмдэглэжээ («Theological Dictionary of the New Testament»). Ямар тангаргийг заавал биелүүлэх ёстой, ямрыг нь биелүүлэхгүй байж болохыг Талмудад тайлбарласан байна.

Энэ заншлыг буруушаасан хүн нь ганцхан Есүс биш юм. Жишээ нь Иудейн түүхч Ёосеф Флавий ам тангараг өгөх дургүй Иудейн нэгэн бүлэглэлийн тухай бичжээ. Тэр бүлэглэлийн гишүүд нь ам өчиг өгөхийг худал хэлэхээс ч дор гэж үздэг байв. Тэднийхээр бол, худалч хүн л бусдыг өөртөө итгүүлэхийн тулд ам өчиг өгдөг ажээ. Сирахын мэргэн ухаан гэж алдаршсан Иудейн нэг номонд (23:11) төстэй үг бичжээ. «Хүнээс ам өчгийг нь авна гэдэг бол хууль бус үйлдэл» гэсэн байна. Тэгэхээр Есүс ялих шалихгүй зүйлийг баталгаажуулах зорилгоор ам тангараг өгөхийг буруушаасан ажээ. Хэрэв бид цаг ямагт үнэнийг хэлдэг бол үгээ батлах гэж ам өчиг өгөх шаардлагагүй.