Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Иерусалимын сүм дотор мал адгуус худалддаг байсан хүмүүсийг Есүс «дээрэмчид» гэж хэлсэн нь зөв үү?

«МАТАЙ» номонд «Есүс сүмд орж ирээд худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, зоос солигчдын ширээ, тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод, тэдэнд “Миний гэр бол залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгож байна» гэжээ (Мат. 21:12, 13).

Сүмийн худалдаачид тэнгэрт хадсан үнэ хэлж үйлчлүүлэгчдээ мөлждөг байсныг Иудейн түүх шастирт тэмдэглэжээ. Жишээлбэл I зуунд хос тагтааны үнэ нэг алтан денар болтлоо өссөнийг Мишна сударт (Керитот 1:7) бичсэн байдаг. Энэ бол ажилчин хүний 25 өдрийн ажлын хөлстэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Гэтэл энэ нь тагтаанаас өөр амьтан авч хүчирдэггүй ядуусын хувьд дийлдэхийн аргагүй өндөр үнэ байжээ (Лев. 1:14; 5:7; 12:6–8). Иудейн шашны багш Симеон бен Гамалиел уурлан хилэгнэж, заавал өргөх ёстой тахилын тоог цөөлснөөр хоёр тагтааны үнэ алтан денарыг 100 хуваасны 1 болтлоо буусан гэдэг.

Тэгэхээр Есүс сүмийн сувдаг шунахай худалдаачдыг «дээрэмчид» гэж хэлсэн нь зөв юм.