Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 01

Библи танд ямар ашигтай вэ?

Библи танд ямар ашигтай вэ?

Жаргал зовлон, амьдралын утга учир, ирээдүйн тухай бараг хүн бүр бодож явдаг. Бас мөр бүтэн гэдэс цатгалан явж, гэр бүлээ жаргалтай байлгахыг хүсдэг. Хүмүүс Библиэс олон чухал асуултынхаа хариуг авдаг. Үүгээр зогсохгүй өдөр тутмынхаа амьдралд хэрэгтэй зөвлөгөөг авч байна. Та бас ашиг тусыг нь хүртэж болохгүй нь юу билээ?

1. Библид ямар асуултуудын хариу байдаг вэ?

Библид дараах чухал асуултуудын хариу бий. Амьдрал хэрхэн үүссэн бэ? Амьдралын утга учир юу вэ? Хүмүүс яагаад зовдог вэ? Хүн үхээд яадаг вэ? Хүмүүс амар амгалан амьдрахыг хүсдэг ч дайн, тэмцэл яагаад их гардаг вэ? Дэлхийг маань ямар ирээдүй хүлээж байна вэ? Эдгээр болон бусад асуултын хариуг уйгагүй хайхыг Библид уриалсан байдаг. Олон сая хүн Библиэс асуултынхаа хариуг олоод сэтгэл тэнэгэр явж байна.

2. Библи таны амьдралд ямар хэрэгтэй вэ?

Библид олон ашигтай зөвлөгөө бий. Жишээ нь, яавал жинхэнэ утгаар гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ, стресст орсон үедээ яах вэ, ажилдаа хэрхэн дуртай болох вэ гэдэг талаар зөвлөгөө бий. Өөр олон сэдвээр Библид юу гэж байдгийг та энэ хэвлэлээс ярилцах явцдаа мэдэж авна. Тэгээд «Судар бүр [буюу Библид бичсэн бүхэн] ... тустай» гэдэгтэй санал нийлэх биз ээ (2 Тимот 3:16).

Энэ хэвлэл Библийг орлохгүй. Харин Библийг нямбайлан судлахад зориулсан гарын авлага юм. Иймээс дурдсан Библийн зүйлүүдийг нээж уншаад сурч мэдсэнтэйгээ харьцуулаарай.

УХАЖ ОЙЛГОЁ

Библи хүмүүст ашиг тусаа хэрхэн өгч байгааг авч үзье. Бас та яавал Библи унших дуртай болохоо, Библийг ойлгоё гэвэл яагаад бусдаас тусламж авах хэрэгтэйгээ мэдэж аваарай.

3. Библи бол амьдралын хөтөч

Библийг тод гэрэлтэй зүйрлэж болно. Өдөр бүр зөв шийдвэр гаргаж алсын хараатай байхад тусалдаг.

Дуулал 119:105-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Энэ үгийг бичсэн хүн Библийн талаар ямар бодолтой байсан бэ?

  • Библийн талаар та юу гэж боддог вэ?

4. Асуултуудын маань хариу Библид бий

Нэг эмэгтэй олон жил бодож явсан асуултуудынхаа хариуг Библиэс олжээ. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Видеонд гарсан эмэгтэй юу бодож явдаг байсан бэ?

  • Библи судлаад ямар ашиг тус хүртсэн бэ?

Нэрэлхэлгүй асуулт асуух хэрэгтэйг Библид онцолсон байдаг. Матай 7:7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та ямар асуултынхаа хариуг Библиэс олмоор байна вэ?

5. Библи унших дуртай болоорой

Олон хүн Библийг шимтэн уншаад ашиг тус хүртэж байна. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Видеонд гарсан залуучууд ном унших талаар ямар бодолтой байсан бэ?

  • Тэд ном унших дургүй ч яагаад Библи унших дуртай болсон бэ?

Библи биднийг сургаж, тайвшруулж, итгэл найдвар бэлэглэдэг. Ром 15:4-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библи яаж тайвшруулж, ямар найдвар төрүүлдгийг та мэдмээр байна уу?

6. Библийг ойлгоход бусдын тусламж хэрэгтэй

Библийг бие дааж уншихаас гадна харилцан ярилцвал илүү үр дүнтэй байдгийг олон хүний туршлага баталдаг. Үйлс 8:26–31-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библийг яавал сайн ойлгох вэ? (30, 31-р зүйлийг үзнэ үү).

Библийг ойлгоход нь этиоп хүнд тусламж хэрэгтэй байсан. Өнөө үед бас Библиэс харилцан ярилцах нь үр дүнтэй байдгийг олон хүн туршлагаасаа ойлгожээ

ЗАРИМ ХҮН: «Библи судалж цагаа гарздаад яах вэ» гэдэг.

  • Ийм хүнд та юу гэж хэлэх вэ? Яагаад?

ДҮГНЭЛТ

Библид өдөр тутмын амьдралд хэрэгтэй зөвлөгөө, чухал асуултуудын хариу бий. Библи биднийг тайвшруулж, найдвар бэлэглэдэг.

Давтах асуулт

  • Библид ямар зөвлөгөө байдаг вэ?

  • Библи ямар асуултуудад хариулдаг вэ?

  • Та Библиэс юу сурч мэдмээр байна вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Библийн зөвлөгөө өнөө үед ч хэрэгтэй гэхийн учрыг мэдэж аваарай.

«Библийн зөвлөгөө хэзээ ч хуучирдаггүй» («Харуулын цамхаг» 2018 №1)

Багаасаа өөртөө итгэлгүй байсан хүн Библи судлаад яаж өөрчлөгдсөнийг үзээрэй.

«Миний жаргалтай амьдрал эхэлсэн нь» 2:53

Гэр бүлд хэрэгтэй зөвлөгөөг Библиэс мэдэж аваарай.

«Гэр бүлээ сайхан авч явах 12 нууц» («Сэрцгээ!» 2018 №2)

Үнэндээ энэ ертөнцийг хэн захирдаг тухай Библид юу гэж бичсэнийг мэдэж аваарай.

«Библийг яагаад судлах хэрэгтэй вэ?» (3:14)