Хоёрдугаар Тимот 3:1–17

  • Эцсийн өдрүүдийн илүү хэцүү цаг (1-7)

  • Паулыг дуурайх (8-13)

  • «Сурсан ... зүйлээ ... баримталж бай» (14-17)

    • Судар бүрийг Бурхан бичүүлсэн (16)

3  Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав.  Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дуртай, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ захирагддаггүй, талархдаггүй, үнэнч бус,  хүнийг хайрладаггүй, эвлэршгүй, гүжирдэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч,  урвагч, бодлогогүй, бардам ихэмсэг, Бурхныг хайрлахын оронд зугаацаж цэнгэхийг л боддог,  сүсэгтэй хүний дүртэй ч, сүсэг бишрэлийнхээ дагуу амьдардаггүй болно. Ийм хүмүүсээс хол бай.  Тэдний дунд айл хэсдэг, заль мэхтэй эрчүүд байдаг. Тэд хүсэл тачаалдаа хөтлөгддөг, гэнэн, нүгэл үйлддэг эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулдаг.  Ийм эмэгтэйчүүд үргэлж сурдаг ч үнэнийг хэзээ ч зөв ойлгодоггүй.  Ян Ямбрэ хоёр Мосег эсэргүүцэж байсан шиг энэ эрчүүд үнэнийг эсэргүүцдэг. Бодол санаа нь завхарч гажуудсан, үнэний дагуу явдаггүй тэд Бурханд гологдсон.  Тэд үүнээс илүү амжилт олохгүй. Учир нь өнөөх хоёрын мунхаг явдал бүгдэд илэрхий болсон шиг тэднийх ч илэрхий болно. 10  Харин чи миний заасныг сурч, намайг дуурайж амьдарсан, зорилго тавьсан, итгэсэн, тэвчсэн, хайрласан, тууштай явсан. 11  Намайг Антиох, Иконион, Лустрад байхад яаж хавчиж зовоосныг чи мэднэ. Эзэн намайг энэ бүхнээс аварсан билээ. 12  Христ Есүсийн дагалдагчийн ёсоор Бурханд үнэнч амьдрахыг хүсдэг хүн бүр хавчигдах нь гарцаагүй. 13  Харин муу хүмүүс болон мэхлэгчид хуурч, хуурагдан улам бүр дордоно. 14  Чи заалгаж сурсан болон итгэдэг болсон зүйлээ санаж, баримталж бай. Учир нь чи хэнээс сурснаа мэддэг шүү дээ. 15  Бас ариун судруудыг багаасаа мэдэх болсон. Үүний үрээр мэргэн ухаантай болж, Христ Есүст итгэдгийнхээ ачаар аврагдана. 16  Судар бүрийг Бурхан бичүүлсэн. Судар бүр заах, зэмлэх, залруулах, шударга сайн хэм хэмжээнд нийцүүлэн сахилгажуулахад тустай. 17  Үүний ачаар Бурхны хүн чадварлаг болж, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдэнэ.

Зүүлт