Skip to content

Еховагийн Гэрчүүд яагаад сургаалаа шинэчилдэг вэ?

Еховагийн Гэрчүүд яагаад сургаалаа шинэчилдэг вэ?

 Итгэл үнэмшил маань Библид үндэслэдэг. Тиймээс Библийн зүйлийг зөв ойлгохын хэрээр сургаалд өөрчлөлт гарах үе бий. a

 Ингэхдээ Библийг ямар зарчмыг үндэс болгодог вэ? «Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно» гэж Сургаалт үгс 4:18-д байдаг. Нар мандаж газар дэлхийг гэрэлтүүлэхэд юмсын хэлбэр дүрс тодрон тодордог шиг Бурхан товлосон цагаа болоход үнэнийг аажим аажмаар илчлэхээ амласан (1 Петр 1:10–12). Тэрбээр төгсгөлийн цаг үед үнэний гэрлийг улам тод гэрэлтүүлнэ гэж Библид зөгнөсөн байдаг (Даниел 12:4).

 Бидний ойлголт хааяа өөрчлөгддөг нь гайхаж цочирдох зүйл биш юм. Эрт цагт ч Бурхны үйлчлэгчид буруу ойлгосноо засаж залруулах шаардлага гарч байжээ.

  •   Мосе Израйл үндэстнийг аврахыг хүссэн. Гэхдээ Бурхны тогтоосон цаг нь түүнийхээс дөчин жилийн дараа байсан юм (Үйлс 7:23–25, 30, 35).

  •   Элч нар Мессиагийн үхэл болон амилалтын талаарх зөгнөлийг зөв ойлгоогүй байсан (Исаиа 53:8–12; Матай 16:21–23).

  •   I зууны Христийн дагалдагчдаас зарим нь «Еховагийн өдөр» ирэх цаг үеийн талаар буруу ойлголттой байжээ (2 Тесалоник 2:1, 2).

 Бурхан тэднийг зөв ойлголттой болоход нь тусалсан. Одоо ч гэсэн үйлчлэгчдэдээ мөн тийнхүү туслахыг бид гуйн залбирдаг (Яаков 1:5).

a Ойлголтууд маань хэрхэн шинэчлэгдэж байгааг бид нуун дарагдуулдаггүй. Харин ч үүнийг нийтэд хүргэхийн тулд хэвлэн нийтэлдэг. Жишээлбэл, онлайн номын санд «Судалгааны лавлах»-д «Сэдэв» гэсэн цэс бий. Үүн дотроос «Еховагийн Гэрчүүд» хэсгийг сонговол «Үзэл бодол ба итгэл үнэмшил» гэсэн гарчиг дор «Библийг илүү зөв ойлгодог болсон нь» гэсэн хэсэг гарч ирнэ. Эндээс зарим жишээг сонирхоно уу.