Skip to content

Та нарыг яагаад Еховагийн Гэрчүүд гэдэг юм бэ?

Та нарыг яагаад Еховагийн Гэрчүүд гэдэг юм бэ?

 Ехова бол Библид байдаг, Бурхны оноосон нэр (Дуулал 83:18, 1838 оны орчуулга). Гэрч гэдэг нь итгэж үнэмшсэн зүйлээ тунхагладаг хүн юм.

 Бүхнийг бүтээсэн Ехова Бурхныхаа тухай үнэнийг хүмүүст тунхагладаг христиануудын бүлгийг Еховагийн Гэрчүүд гэсэн нь ийм учиртай (Илчлэлт 4:11). Бид хүмүүст биеэ авч явах байдлаараа гэрчилдэг. Бас Библиэс сурсан зүйлээ хүмүүстэй хуваалцдаг (Исаиа 43:10–12; 1 Петр 2:12).