Skip to content

Та нар Бурхныг шүтэхдээ яагаад загалмайг хэрэглэдэггүй вэ?

Та нар Бурхныг шүтэхдээ яагаад загалмайг хэрэглэдэггүй вэ?

 Олон хүн загалмайг Христийн шашны бэлгэ тэмдэг гэж үздэг. Еховагийн Гэрчүүд бид Христийн дагалдагч ч гэлээ Бурхнаа шүтэхдээ загалмайг хэрэглэдэггүй. Яагаад тэр вэ?

 Үүний нэг шалтгаан нь Есүс загалмайд биш, шонд хадуулж нас барсан гэж Библид байдаг. Бас Библид «шүтээнтэй холбоотой аливаа бүхнээс зугт» гэж Христийн дагалдагчдад хатуу сануулсан байдаг учраас бид Бурхнаа шүтэхдээ загалмайг хэрэглэдэггүй (1 Коринт 10:14; 1 Ёохан 5:21).

 Есүс «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» гэж хэлснийг онцлууштай (Ёохан 13:34, 35). Тэгэхлээр Христийн жинхэнэ дагалдагчдыг загалмай юм уу ямар нэгэн бэлгэ тэмдгээр биш, өөрийгөө золиослох хайраар нь таньж болох нь.