Skip to content

Күүки болон түүнтэй төстэй технологийг хэрэглэх олон улсын бодлого

Күүки болон түүнтэй төстэй технологийг хэрэглэх олон улсын бодлого

Танд хамгийн сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд күүки болон түүнтэй төстэй технологийг ашиглан таны гар утас таблет, компьютерын хард драйвт багахан хэмжээний мэдээлэл хадгална бас хадгалсан мэдээллээ буцааж авна. Хэрэглэгчид манай сайтад хандалт хийсэн талаар күүки бидэнд мэдээлэл өгдөг. Энэхүү мэдээллийн ачаар бид сайтаа улам сайжруулдаг. Манай сайтад зочилж байгаа хүн түүн доторх өргөдөл, маягтыг сайн дураараа бөглөөгүй л бол аливаа хувь хүний мэдээллийг авах зорилго бидэнд байхгүй. Энд хэрэглэж байгаа «күүки» гэдэг үг өргөн утгатай бөгөөд үүнд localStorage, веб дохио, пиксел, танигч зэрэг ижил төстэй технологиуд ордог. Энэ технологи нь таны дэлгэцийн хэмжээ, хуудсыг үзсэн огноо, ачаалласан хуудасны URL гэх мэт тодорхой төрлийн мэдээллийг бидэнд өгнө.

Бид авсан эсвэл хадгалсан мэдээллээ худалдахгүй, маркетингийн зорилгоор ашиглахгүй, таны зочилсон сайтыг хадгалах зорилгоор ашиглахгүй. Зар сурталчилгаа болон күүкиг худалдах зорилгоор ашиглахгүй.

Күүкигийн төрлүүд. Янз бүрийн үүрэгтэй олон төрлийн күүки байдаг бөгөөд ер нь тухайн веб сайтаар илүү тухтай аялахад тань тустай. Бид күүкигийн тусламжтайгаар манай сайтад анх зочилсон эсэхийг тань мэддэг. Мөн энэ веб сайтад таны хийсэн тохиргоог хадгалдаг. Жишээ нь, таны сонгосон хэл хадгалагдаж, дараа зочлоход тань тухайн хэлээр веб сайт харагдана.

Энэ веб сайтад дараах гурван төрлийн күүкиг ашигладаг:

  1. Зайлшгүй шаардлагатай күүки. Зарим күүки нь веб сайтыг ажиллуулах, зочлох юм уу зарим үйлчилгээ авахад зайлшгүй хэрэгтэй. Эдгээр нь ихэвчлэн таны хувийн нууцлалын тохиргоог тохируулах, нэвтрэх, маягт бөглөх зэрэг үйлчилгээний хүсэлтийн хариуд зохицуулагддаг. Энэ төрлийн күүкиг хэрэглэхгүй бол онлайн хандив өргөх гэх мэтийн хэд хэдэн үйлчилгээг авах боломжгүй. Энэ төрлийн күүки маркетинг хийх зорилгоор юм уу, эсвэл таныг ямар сайтад зочилсон гэх зэргийн мэдээллийг бүртгэдэггүй.

  2. Үйл ажиллагааны күүки. Энэ веб сайт дээрх таны (хэрэглэгчийн нэр, сонгосон хэл, амьдардаг газар гэх мэт) мэдээллийг бүртгэдэг бөгөөд таныг манай веб сайтаар илүү тухтай аялж, сайтын үйл ажиллагааг сайжруулж, өөрийн дураар сонголт хийхэд тусалдаг.

  3. Дүн шинжилгээ ба хэрэглээний күүки. Энэ нь дүн шинжилгээ ба хэрэглээний талаар мэдээлдэг күүки юм. Хэрэглэгчид манай веб сайтад хэдэн удаа зочилсон, дунджаар хэдий хугацаанд хэрэглэсэн гэх мэт хэрэглээтэй холбоотой мэдээллийг бүртгэдэг. Бид эдгээр мэдээллийг зөвхөн веб сайтынхаа дизайн, хүчин чадал, хэвийн ажиллагаа гэх мэт үйлчилгээг сайжруулах зорилгоор л ашигладаг.

Манай ихэнх күүки нь манай веб сайт дээр тавигдсан анхдагч күүки юм. Зарим нь өөр веб сайтуудаас тохируулдаг гуравдагч күүки юм. Жишээ күүкигийн жагсаалтад бид гуравдагч күүкийг тодорхой заасан болно.

IP хаяг хэрэглэх. IP хаяг гэдэг нь интернэтэд таны төхөөрөмжийг таниулдаг тоон хаяг юм. Бид зөвхөн хэрэглэгчийн хэрэглээг мэдэж, асуудлыг илрүүлж, үзүүлэх үйлчилгээгээ сайжруулж, веб сайтынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор л таны IP хаяг болон таны веб хөтчийн төрөл гэсэн мэдээллийг хэрэглэдэг.

Таны сонголт. Манай аль ч веб сайтын хамгийн доор байгаа «Нууцлалын тохиргоо» гэсэн товч дээр дарж, күүки тохиргоогоо хүссэн үедээ удирдах боломжтой (доорх жагсаалтыг үзнэ үү). Нэн шаардлагатай күүки нь танаас зөвшөөрөл авахгүй. Харин бусад бүх күүкигийн хувьд бид таны төхөөрөмжинд тэдгээрийг байрлуулах эсвэл буцааж авахын өмнө танаас зөвшөөрөл авна. Та тохиргоогоо өөрчиллөө ч одоо байгаа күүки устахгүй гэдгийг анхаарна уу. Хэрэв та энэ веб сайтаас күүкиг устгая гэвэл веб хөтчийнхөө тохиргоо руу ороорой. Гэхдээ күүкигүйгээр та манай веб сайтыг бүрэн ашиглах боломжгүй гэдгийг анхаарна уу. Ямар төрлийн хөтөч гэдгээс шалтгаалаад күүкиг өөр өөрөөр устгаж болно. Дэлгэрэнгүй зааврыг веб хөтчийнхөө туслах цэсээс хайх юм уу www.allaboutcookies.org сайтаас аваарай.

Манай күүки хэрхэн ажилладгийг дараах веб сайтаас сонгож үзнэ үү.

Манай хэд хэдэн веб сайтын хэрэглэдэг күүки болон төстэй технологийг үзнэ үү.