Skip to content

Гарчиг руу орох

Давид хаан түүхэн хүн байсныг археологийн олдвороор баталжээ

Давид хаан түүхэн хүн байсныг археологийн олдвороор баталжээ

 Библийнхээр бол Израйлын хаан Давид МЭӨ XI зуунд амьдарч байсан бөгөөд үр удам нь хэдэн зууны турш улсаа захирсан. Гэхдээ зарим шүүмжлэгч Давидыг хүмүүсийн зохиосон үлгэр домгийн баатар гэж маргалддаг. Давид хаан үнэхээр түүхэн хүн мөн үү?

 1993 онд археологич Аврам Биран болон түүний багийнхан Израйлын умард хэсэгт орших Тель Дан гэдэг газраас нэгэн хүрмэн чулуу олсон бөгөөд дээр нь «Давидын гэр» гэж бичсэн байжээ. Энэ нь МЭӨ IX зуунд эртний Семит хэлээр бичигдсэн бичээс бөгөөд Израйлын дайсан арамейчуудын босгосон ялалтын хөшөөний хэлтэрхий бололтой.

 Нэгэн сонины өгүүлэлд «Энэхүү бичээсийг “Давидын гэр” гэж уншихгүй гэж үздэг хүмүүс бас байдаг. ... Харин Библи судлаачид болон археологичдын ихэнх нь нэг зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Юу гэвэл, Библид гардаг Давид хаан бол түүхэн хүн байсан гэдгийг нотлох анхны хөдөлшгүй баримт нь Тель Даны хүрмэн чулуу ажээ. Нэгэн сэтгүүлд (Biblical Archaeology Review) тэмдэглэснээр, уг хүрмэн чулуу нь археологийн хамгийн чухал олдвор болжээ» гэж бичжээ («Bible History Daily»).