Skip to content

Гарчиг руу орох

Шударга ёс ноёлсон эдийн засгийн тогтолцоог бий болгох боломжтой юу?

Шударга ёс ноёлсон эдийн засгийн тогтолцоог бий болгох боломжтой юу?

 Янз бүрийн улс орны хүмүүс эдийн засгийн өнөөгийн тогтолцоог шударга бус хэмээн эсэргүүцэж жагсаал цуглаан хийж байна. Ялангуяа ковид-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорио, хоол хүнсний хомсдол, эмнэлгийн үйлчилгээний хязгаарлагдмал байдлаас болж хүмүүсийн амьдрал дордож баян ядуугийн ялгаа нэмэгдсээр байна.

 Эдийн засгийн ийм асуудал хэзээ нэгэн цагт шийдэгдэх болов уу? Тийм ээ. Эдгээр асуудлыг Бурхан хэрхэн шийдвэрлэхийг Библи тайлбарладаг.

Бурхан ямар асуудлуудыг шийдвэрлэх вэ?

 Асуудал: Хүн бүрийг сэтгэл хангалуун байлгах эдийн засгийн тогтолцоог хүн төрөлхтөн бий болгож чадаагүй.

 Шийдэл: Хүний засгийн газруудыг халж, Бурхны засгийн газар буюу Хаант төр тэнгэрээс дэлхийг бүхэлд нь захирна (Даниел 2:44; Матай 6:10).

 Үр дүн: Бурхны Хаант төр дэлхийг бүхэлд нь захирч хүн төрөлхтний бүх асуудлыг хамгийн сайн аргаар шийднэ. Тэр үед хүмүүс хэзээ ч ядуу зүдүү амьдрахгүй, эдийн засгийн тогтворгүй байдлаас болж зовохгүй (Дуулал 9:7–9, 18). Хөдөлмөрийнхөө үр шимийг бүрэн дүүрэн хүртэж, гэр бүлээрээ сэтгэл хангалуун сайхан амьдарна. Энэ тухай Библид «Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ» гэж бичсэн байдаг (Исаиа 65:21, 22).

 Асуудал: Хүмүүс хэрэгцээтэй зүйлээс нь салгадаг зовлон гамшгаас ангижирч чаддаггүй.

 Шийдэл: Бурхны байгуулсан Хаант төр хүмүүсийг айдаст автуулж аюул учруулдаг бүхнийг үгүй хийнэ.

 Үр дүн: Бурхан санаа тавих учраас хүмүүсийг хэрэгцээтэй зүйлээс нь салгах зовлон гамшиг гарахгүй. Жишээлбэл дайн дажин, хоол хүнсний хомсдол, цар тахал дахин хэзээ ч гарахгүй (Дуулал 46:9; 72:16; Исаиа 33:24). Энэ тухай Бурхан: «Миний ард түмэн энх амгалан орчинд, аюулгүй гэрүүдэд, анир чимээгүй газарт амьдарна» гэж хэлдэг (Исаиа 32:18).

 Асуудал: Аминч, шуналтай хүмүүс бусдыг ашигладаг.

 Шийдэл: Бурхны Хаант төрийн удирдлага дор амьдрах хүмүүс бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж, бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавьж сурна (Матай 22:37–39).

 Үр дүн: Бурхны Хаант төрөөр удирдуулах хүн бүр Бурхныг дуурайх учраас бие биеэ хайрлан «амин хувиа боддоггүй» болно (1 Коринт 13:4, 5). Энэ тухай Библид «Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий [«Еховагийн a», ШЕ] мэдлэгээр бялхана» гэж байдаг (Исаиа 11:9).

 Библид бичсэнээр бидний амьдарч байгаа үе бол энэ шударга бус тогтолцооны эцсийн өдрүүд юм. Мөн эдийн засагтай холбоотой бүх асуудлыг шийднэ гэсэн амлалтаа Бурхан удахгүй биелүүлнэ (Дуулал 12:5). b Тэр болтол мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаа шийдэхэд Библийн зарчмууд тусална. Жишээлбэл «Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай» товхимлын «Мөнгө төгрөгөө зарцуулах нь» гэсэн гарчигтай 4-р хэсгийг үзээрэй.

a Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг (Дуулал 83:18).

b Библид яагаад итгэж болохыг мэдэхийн тулд «Библи бол үнэний найдвартай эх сурвалж» гэсэн өгүүллийг үзээрэй.