Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | САНАА ЗОВЖ ЯВДАГ БОЛ ЯАХ ВЭ?

Мөнгө гэж санаа зовдог уу?

Мөнгө гэж санаа зовдог уу?

«Инфляц өссөнөөс манай улсад хоол хүнс хомсдож, үнэ нь нэмэгдсэн. Юм авах гэж урт дараалалд зогсоно. Авах гэсээр байтал дуусна. Өлсгөлөнгөөс болж турж эцсэн хүмүүс гудамжинд ухаан алдаж унаж байлаа. Наад захын юмаа ч авч дийлэхгүй болсон. Ханш унаж, мөнгө ямар ч үнэ цэнэгүй болсон. Хадгаламж, даатгал, тэтгэвэр гэх юмгүй болсон» хэмээн хоёр хүүхдийн эцэг Пол ярьсан юм.

Пол

Пол «хэрсүү ухааныг сахиж» байсан тулдаа гэр бүлийнхнийгээ тэжээгээд байж чадсан юм (Сургаалт үгс 3:21). Тэрбээр: «Би уг нь цахилгаанчин л даа. Гэхдээ би ямар ч ажлыг хийсэн. Бага цалин өгсөн ч хамаагүй. Зарим нь надад цалингийн оронд хоол хүнс ахуйн хэрэглээний юм өгч байлаа. Надад дөрвөн ширхэг саван өгвөл хоёрыг нь хэрэглээд хоёрыг нь зардаг байсан. Цуглуулсаар байгаад 40 дэгдээхийтэй боллоо. Томроод ирэхлээр нь зараад дахиад 300-г авсан. 50 ширхэг тахиагаар, 50 кг эрдэнэ шишийн гурил авсан. Энэ гурилаараа нэг хэсэгтээ гэрийнхнийгээ, өөр олон хүнийг тэжээсэн» гэжээ.

Бас хүн болгоны хийж чадах зүйл бол Бурханд найдах гэдгийг Пол мэдэж байлаа. Тушаалыг нь биелүүлбэл Бурхан тусална. Хэрэгцээний юмаа олж авах талаар Есүс: «Санаа зовохоо боль. Учир нь ... та нарт эдгээр зүйлс хэрэгтэйг Эцэг тань мэддэг» гэж хэлжээ (Лук 12:29–31).

Харамсалтай нь, ихэнх хүн Бурхны гол дайсан Сатанд мэхлэгдэн материаллаг хэрэгцээгээ л анхаардаг. Хүмүүс өдөр тутмын хэрэгцээндээ санаа зовдог. Зайлшгүй шаардлагатай биш юмыг олж авах гэж зүтгэдэг. «Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог» гэдэг үгийг үнэнийг өрөнд орсныхоо дараа ойлгож ухаардаг (Сургаалт үгс 22:7).

Зарим хүн буруу шийдвэр гаргадаг. Пол: «Миний таньдаг олон хүн амьдралаа сайжруулах гээд гэр бүл, найз нөхдөө орхиод гадаадыг зорьсон. Зарим нь бичиг баримтгүй учраас ажил олж чадаагүй. Цагдаа нараас нуугдана. Гудамжинд хоног төөрүүлнэ. Бурхнаас тусламж авахыг тэд хүсдэггүй. Гэхдээ манайх, мөнгө төгрөгний асуудлаа хамтдаа шийдэж, Бурхнаас тусламж авдаг» гэжээ.

ЕСҮСИЙН ЗӨВЛӨГӨӨГ ДАГАХ НЬ

Пол цааш нь «Есүс: “маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай” гэж хэлсэн. Тийм болохоор би “Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч” гэж Бурхнаас гуйдаг. Есүсийн хэлсэн үнэн байсан. Бурхан бидэнд тусалсан. Бид харснаа шууд авдаггүй. Нэг удаа хүнс авах гээд дараалалд зогсож байсан юм. Юу зарж байгааг нь мэдээгүй юм. Тараг зарж байв. Би тараг идэж чаддаггүй л дээ. Идэх юм шүү дээ гэж бодоод тэр орой манайхан тараг идсэн. Манайхан хэзээ ч хоосон хонож байгаагүй. Үүнд би Бурханд талархдаг. *

Бурхан: «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй» гэж амласан (Еврей 13:5).

Одоо байдал арай дээрдэж байна. Санаа зовохоо болих хамгийн сайн арга бол Бурханд найдах гэдгийг биеэрээ үзсэн дээ. Хүслийг нь үргэлж биелүүлдэг бол Ехова * бидэнд заавал тусална. Дуулал 34:8-д “ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!” гэж байдаг даа. Энэ ёстой үнэн үг. Дахиад эдийн засгийн хямралд өртсөн ч бид санаа зовохгүй.

«Өдөр тутмын талхаа» олоход нь үнэнч хүмүүст Бурхан тусалдаг”

Хүн амьд явахын тулд ажилтай, мөнгөтэй биш, хоолтой байх хэрэгтэй гэдгийг бид ойлгосон. “Газарт үр тариа элбэг дэлбэг байна” гэсэн Бурхны амлалт биелэх цагийг бид тэсэн ядан хүлээж байна. Тэр болтол “хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно”. “Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй“ гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч мөн. Би айхгүй. ...” гэсэн Библийн үг бидэнд их урам зориг хайрладаг» хэмээн ярьсан юм. *

Полынх шиг, жинхэнэ итгэлтэй хүн Бурхны хэлсэн бүгдийг нь хийдэг (Эхлэл 6:10). Мөнгө төгрөгөөр гачигдлаа гэхэд Полоос жишээ авч итгэлтэй, ухаалаг байцгаая.

Гэр бүлийн асуудлаас болоод сэтгэл санаа тавгүйтвэл яах вэ?

^ д/м 9 Матай 6:11, 34-ийг үзнэ үү.

^ д/м 10 Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг.

^ д/м 11 Дуулал 72:16; 1 Тимот 6:8; Еврей 13:5, 6-г үзнэ үү.