Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Эртний Иерихо хотыг удаан хугацаагаар бүслэлгүйгээр эзлэн авсан гэх ямар баталгаа байдаг вэ?

Иошуа 6:10–15, 20-д бичсэнээр Израилийн дайчид Иерихог өдөрт 1 удаа, 6 өдрийн турш тойрон алхдаг. Долоо дахь өдөр нь хотыг 7 удаа тойрсон. Тэгтэл Ехова Иерихогийн нүсэр том хэрмийг нураан унагажээ. Ингээд израильчууд хот руу нэвтрэн ороод эзлэн авсан. Иерихог тийм хурдан хугацаанд эзлэн авсан гэж Библид бичсэнийг батлах археологийн олдвор байдаг болов уу?

Эрт дээр үед цэргүүд бэхлэлттэй хотыг урт, богино хугацаагаар бүсэлдэг байжээ. Тэгээд эзлэн авмагцаа эд баялаг, хүнсний нөөцийг нь олзолдог байв. Харин Иерихогийн балгаснаас археологичид маш их хэмжээний хоол хүнс олсон байна. Нэг номд энэ тухай ийн бичжээ. «Балгаснаас олдсон хамгийн элбэг юм нь шавар эдлэлээс гадна тариа будаа байсан. ... Энэ бол Палестины археологийн түүхэн дэх хосгүй олдвор. Ганц хоёр ваар биш, бүр асар их хэмжээгээр олдсон нь үнэхээр гайхалтай» («Biblical Archaeology Review»).

Израильчууд Иерихо хотод байсан тариа будааг яагаад аваагүй вэ? Библид бичсэнийг үзвэл, Ехова авахгүй байхыг тушаажээ (Иош. 6:17, 18). Израильчууд хавар ургац хураах цагаар уг хотыг эзэлсэн. Тийм болохоор тэнд тариа будаа элбэг дэлбэг байжээ (Иош. 3:15–17; 5:10). Иериход их хэмжээний тариа будаа үлдсэн нь Библид бичсэн түүх үнэн гэдгийг баталдаг. Юу гэвэл, израильчууд Иерихог удаан хугацаагаар бүслэлгүйгээр эзлэн авсан юм.