Skip to content

Гарчиг руу орох

Хань ижил итгэл эвдэхэд

Хань ижил итгэл эвдэхэд

«Нөхөр минь намайг хаяад залуу эмэгтэй рүү явахад амьд явахын хэрэг байна уу даа гэж санагдсан. Би өөрийгөө гаргуунд гаргаж тэр хүний төлөө л явсан шүү дээ. Надад яаж ингэж хандаж чадав аа!»​—Испанид амьдардаг Мариа

«Эхнэр маань нэг л өдөр явчихсан. Биеийн минь нэг тал алга болчихсон юм шиг санагдсан. Хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, зорилго төлөвлөгөө гээд хамтын гэсэн бүхэн хийсэн одсон. Шаналахаа больчихсон юм шиг санагдах үе байсан. Гэхдээ яагаад ч юм, сэтгэлийн шаналал дахиад л сэдэрдэг»​—Испанид амьдардаг Билл

ХАНЬ ИЖИЛ итгэл эвдэх нь гэр бүлийг сүйрүүлдэг. Урвасан нэг нь гэмшихэд зарим нь уучилж харилцаагаа сэргээхийг хичээдэг. Гэр бүл салах ч бай үгүй ч бай, итгэл хөсөрдөж хоцорсон нь асар их шаналдаг. Яавал сэтгэлийн зовлонгоо нимгэлэх вэ?

БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨ

Ханьдаа хууртаж зүрх сэтгэл нь шархалсан гэм буруугүй олон хүн Библийн зөвлөгөөний ачаар тайвширдаг. Бурхан зовлонг нь ойлгож өрөвддөгийг тэд мэдэж авдаг (Малахи 2:13–16).

«Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» (Дуулал 94:19).

Билл: «Энэ зүйлийг уншихлаар Ехова яг л өр нимгэн эцэг шиг, шархыг минь зөөлнөөр эдгээж байгаа юм шиг санагдсан» гэж дурссан юм.

«Үнэнч хүнд та үнэнч хандана» (Дуулал 18:25, ШЕ).

Кармен гэдэг эмэгтэйн нөхөр түүнийг хэдэн сар хуурч явжээ. Кармен: «Нөхөр минь надад үнэнч байгаагүй. Гэхдээ Ехова хэзээд үнэнч гэдэгт би итгэдэг. Намайг хэзээ ч ингэж гонсойлгохгүй» гэж хэлжээ.

«Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, ... хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг ... та нарт өгч, зүрх сэтгэлийг ... тань хамгаална» (Филиппой 4:6, 7).

«Би энэ зүйлийг дахин дахин уншдаг. Залбирах тусам Бурхан намайг тайван байлгадаг» гэж Саша гэдэг эмэгтэй хэлжээ.

Энэ хүмүүст амьдралд бууж өгөх дээрээ тулсан үе байсан. Гэхдээ тэд Ехова Бурханд итгэж найдан Үгнээс нь хүч тэнхээ олж авч чаджээ. Билл: «Бурханд итгэдэг тулдаа амьдрал минь дахиад утга учиртай болсон. Бүх юм орвонгоороо эргэж, “харанхуйн хөндийгөөр” бэдрэн явсан тэр үед Бурхан намайг түшиж тулж байсан юм» (Дуулал 23:4).