Skip to content

Гарчиг руу орох

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст туслах нь

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст туслах нь

БИБЛИД ИНГЭЖ БАЙДАГ: «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (СУРГААЛТ ҮГС 17:17).

Ямар утгатай вэ?

Сэтгэцийн эмгэгтэй найздаа хэрхэн туслахаа мэдэхгүй бол яах вэ? Зовлонгоос нь бага ч атугай нимгэлье гэвэл чин сэтгэлээсээ санаа тавиарай. Яаж?

Ач тус

«Сонсоход бэлэн бай» (ЯАКОВ 1:19).

Найздаа туслах хамгийн сайн арга бол яриаг нь сонсох юм. Хэлсэн болгонд нь хариу өгөх гээд байх хэрэггүй. Анхаарлаа хандуулж, тэвчээртэй сонсоорой. Ойлгохыг хичээгээрэй. Яаран дүгнэлт хийх юм уу шүүмжлэхээс зайлсхийгээрэй. Тэд заримдаа хэлэхийг хүсээгүй зүйлээ хэлчихээд дараа нь харамсдаг юм шүү (Иов 6:2, 3).

«Гутарсан хүмүүсийг тайвшруул» (1 ТЕСАЛОНИК 5:14).

Сэтгэцийн эмгэгтэй найз тань ямар нэгэн юманд санаа зовоод эсвэл өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодоод байж магадгүй. Яг юу хэлэхээ мэдэхгүй байлаа ч санаа тавьж байгаагаа мэдрүүлбэл тэрбээр тайвширч, урамших байх.

«Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг» (СУРГААЛТ ҮГС 17:17).

Найздаа тус дэм болоорой. Гэхдээ өөрийнхөөрөө туслах гэхийн оронд ямар тусламж хэрэгтэйг нь асуугаарай. Найз тань яах учраа олохгүй байгаа бол хамтдаа хийж болох зүйлийг санал болгоорой. Жишээлбэл гадуур алхах, дэлгүүр орох, цэвэрлэгээ хийх гэх мэт (Галат 6:2).

«Тэвчээртэй ханд» (1 ТЕСАЛОНИК 5:14).

Найз тань хэнтэй ч ярихыг хүсэхгүй байж болох юм. Тэгвэл сонсоход хэзээд бэлэн гэдгээ ойлгуулаарай. Өвчнөөсөө болоод таныг гомдоож магадгүй. Хэлж ярьснаасаа буцаж, тэр бүү хэл ширүүн хандаж ч мэднэ. Тусалъя гэвэл ойлгохыг хичээж, тэвчээртэй байгаарай (Сургаалт үгс 18:24).

Та найздаа тусалж чадна

«Би итгэл хүлээсэн найз байхыг хүсдэг. Найзынхаа өвчнийг эмчилж чадахгүй ч үгийг нь сонсохыг хичээдэг. Заримдаа түүнийг тайвшруулахын тулд анхааралтай сонсоход л хангалттай байдаг» (Фарра, a найз нь хооллолтын болон сэтгэл түгших эмгэгтэй, сэтгэл гутралтай).

«Нэг найз маань их өөдрөг, сайхан сэтгэлтэй. Гэртээ урьж амттай хоолоор дайлдаг. Тийм сайхан хайр бялхсан, халуун дулаан орчинд дотроо уужиртал ярихад амар байдаг. Урам сэргээд л явчихдаг!» (Ха Ин, сэтгэл гутралтай).

«Тэвчээр маш чухал. Эхнэрээ уур хүрмээр юм хийхээр өвчнөөсөө болоод л ингэж байгаа болохоос угаасаа ийм хүн биш шүү дээ гэж би өөртөө сануулдаг. Тийм болохоор эхнэртээ уурлах биш харин ч илүү анхаарал халамж тавимаар санагддаг» (Жэйкоб, эхнэр нь сэтгэл гутралтай).

«Эхнэр маань ёстой л миний туслагч, тайвшруулагч даа. Сэтгэл хямарсан үед хиймээргүй байгаа зүйлийг маань хийлгэх гээд хүчлээд байдаггүй. Дуртай юмаа надаас болоод заримдаа хойш тавьдаг гэсэн үг. Миний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй эхнэр минь хамгаас эрхэм» (Энрико, сэтгэл түгших эмгэгтэй).

a Зарим нэрийг өөрчлөв.