Skip to content

Гарчиг руу орох

Баг болж нэгдэнэ гэдэг нь агаарын хөлгийн ахмад туслах нисгэгч хоёр шиг хамтран ажиллана гэсэн үг

ЭХНЭР НӨХӨР

2. Нэг баг байх

2. Нэг баг байх

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Гэрлэсэн хоёр баг болж нэгдэнэ гэдэг нь агаарын хөлгийн ахмад туслах нисгэгч хоёр шиг хамтран ажиллана гэсэн үг юм. Асуудал бэрхшээл тулгарахад ч «би» биш, «бид» гэсэн үзэлтэй байх хэрэгтэй.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Тэд цаашдаа хоёр биш, нэг бие юм» (Матай 19:6).

«Гэрлэлт бол ганц хүний тоглолт биш. Хамтын амьдралаа сайхан авч явахын тулд эхнэр нөхөр хоёр хоршин тоглох учиртай»—Кристофер.

ЯАГААД ЧУХАЛ БЭ?

Нэг баг болоогүй хоёр санал зөрөлдөхлөөрөө учраа олохын оронд, нэгэн рүүгээ дайрч давшилдаг. Ингэвэл ялихгүй асуудал ч даамжрах аюултай.

«Эхнэр нөхөр хоёр санаа нэгтэй байх нь амин чухал юм. Тэгэхгүй бол зүгээр л нэг өрөөний хоёр шиг болно. Чухал асуудлыг хамтдаа шийддэг байх хэрэгтэй»—Александра.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

ӨӨРӨӨСӨӨ АСУУГААРАЙ

  • Олсон мөнгөө «ганцхан минийх» гэж боддог уу?

  • Ханиасаа тусдаа байхлаараа л амарсан болдог уу?

  • Хань минь аав ээж, ах дүүтэйгээ холбоотой байхыг хүсдэг, гэтэл би төвөгшөөдөг үү?

ХАНЬТАЙГАА ЯРИЛЦААРАЙ

  • Бид юун дээр нэг баг байх хэрэгтэй вэ?

  • Бид юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

  • Санаа нэгтэй байхын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

ЗӨВЛӨГӨӨ

  • Та хоёр теннисний талбайн хоёр талд зогсчихсон тоглох гэж байна гэж бодъё. Уг нь тус тусдаа биш, нэг баг болж тоглох учиртай. Үүний тулд яах хэрэгтэй вэ?

  • «Би яаж хожих вэ?» гэж биш, «Бид яаж хожих вэ?» гэж бодоорой

«Хэний зөв, хэний буруу гэдгийг тогтоох хэрэггүй. Хамгийн гол нь хоорондоо эвтэй, санаа нэгтэй байх хэрэгтэй»—Итан

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» (Филиппой 2:3, 4).