Skip to content

Гарчиг руу орох

Хулда зорьсондоо хүрсэн

Хулда зорьсондоо хүрсэн

ХЭРЭВ та хэдэн жилийн өмнө Индонезийн Сангир Бейсар гэдэг жижиг арал дээр очсон бол эрэг дээр 3 Гэрч эмэгтэйг олж харах байсан. Хүмүүст Библи судлахад нь тусалж, дэлгэрүүлдгээр нь арлынхан тэднийг андахгүй. Гэхдээ тэр үед тэд арай өөр ажил хийж байв.

Индонезийн хойд хэсэгт орших Сангир Бейсар арал

Тэд далайгаас том том чулуу гаргана. Зарим чулуу хөл бөмбөгийн бөмбөг шиг хэмжээтэй. Жижигхэн модон сандал дээр суугаад чулуунуудыг алхаар буталж өндөгнөөс жижиг болгоно. Дараа нь жижиглэсэн чулуунуудаа хийсэн хуванцар хувингаа бариад шатаар өгсөн явж гэрийнхээ ойролцоо авчирна. Тэгээд шуудайлан машинд ачна. Ийм чулуунуудыг зам тавихад хэрэглэдэг.

Далайн эрэг дээр чулуу түүж буй Хулда

Гурван Гэрчийн нэгийг Хулда гэдэг. Түүний хувьд нөгөө хоёроосоо арай олон цаг ажиллах боломжтой. Тэрбээр олсон мөнгөө гэр бүлийнхээ өдөр тутмын хэрэгцээнд зарцуулдаг. Харин тухайн үед бас нэг өөр зорилготой ажиллаж байлаа. «JW Library®» апп ашиглахын тулд таблет авах гэж байсан. Учир нь дэлгэрүүлэх болон Библийг ойлгоход апп тустайг мэдэж байв.

Хулда сар хагасын турш өглөө бүр 2 цаг ажиллан ачааны жижиг машины тэвш дүүрэн чулуу буталсан. Ийнхүү таблет авах мөнгөтэй болжээ.

Хулда таблетаа бариад зогсож байна

Хулда: «Чулуу жижиглээд маш их ядарч, хамаг бие өвдөж байсан ч таблеттай болоод энэ бүхнийг таг мартсан. Одоо би илүү үр бүтээлтэй дэлгэрүүлдэг. Цуглаандаа бэлдэхэд ч илүү амар болсон» гэжээ. Бас цар тахлын эхэн үед хурлын бүх үйл ажиллагаа цахимаар явагдахад таблет их хэрэг болсныг ярьсан юм. Хулда зорьсноо биелүүлсэнд бид ч баяртай байна.