Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 25

Яагаад цуглааны танхим барьдаг вэ? Яаж барьдаг вэ?

Яагаад цуглааны танхим барьдаг вэ? Яаж барьдаг вэ?

Боливи

Нигери, өмнө нь дараа нь

Таити

Библийн гол сэдэв болох Бурхны Хаанчлалын талаар ярилцдаг газрыг цуглааны танхим гэдэг. Есүсийн дэлгэрүүлэх ажлын гол сэдэв Бурхны Хаанчлал байсан (Лук 8:1).

Жинхэнэ шүтлэгийн төв. Цуглааны танхим бол тухайн нутаг дэвсгэрт Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулдаг газар юм (Матай 24:14). Цуглааны танхим хэмжээ, загварын хувьд янз бүр ч бүгд жирийн л байшин байдаг. Нэг танхимд нэгээс олон хурал цуглаанаа явуулдаг. Бид сүүлийн жилүүдэд хурал болон дэлгэрүүлэгчийн тоо өсөж байгаатай холбоотойгоор олон мянган цуглааны танхим (өдөрт дунджаар тав) барьсан. Энэ их ажлыг яаж хийдэг вэ? (Матай 19:26).

Цуглааны танхимыг хандиваар барьдаг. Цуглааны танхим барихад зориулсан хандивыг салбар луу явуулдаг. Салбар энэ мөнгийг цуглааны танхим барих эсвэл засаж шинэчлэх шаардлагатай хурлуудын хэрэгцээнд зориулдаг.

Цуглааны танхимыг янз бүрийн мэргэжилтэй хүмүүс сайн дураараа барьдаг. Олон оронд Цуглааны танхимын барилгын бригад зохион байгуулдаг. Энэ бригадад үйлчилдэг хүмүүс цуглааны танхим барих, засах ажилд туслах зорилгоор тухайн улсынхаа хурлуудад очдог. Бусад улсын тухайд гэвэл барилгын ажлын туршлагатай Гэрчүүд томилогдож, тодорхой нэг бүсэд танхим барих, засах ажлыг хариуцаж хийдэг. Цуглааны танхим барих юм уу засах газар бүрд барилгын ажлын туршлагатай Гэрчүүд тухайн бүсээс ирж ажилладаг ч ажиллах хүчний дийлэнхийг хурлын гишүүд бүрдүүлдэг. Энэ бүх ажил Еховагийн ариун сүнс, ард түмнийх нь хүчин чармайлтын ачаар амжилттай явагддаг (Дуулал 127:1; Колоссай 3:23).

  •  Бид шүтлэгийн газраа яагаад цуглааны танхим гэж нэрлэдэг вэ?

  •  Дэлхий даяар цуглааны танхимыг яаж барьдаг вэ?