Нэгдүгээр Тимот 2:1–15

  • Ямар ч хүний төлөө залбир (1-7)

    • Ганц Бурхан, ганц зууч (5)

    • Бүгдийн төлөө золиос (6)

  • Эрэгтэй, эмэгтэй хүнд өгсөн заавар (8-15)

    • Даруу байж, аятайхан хувцаслах (9, 10)

2  Тиймээс ямар ч хүний төлөө цөхрөлтгүй гуйж, залбирч, зуучлан залбирч, талархаж байхыг юуны өмнө бүгдэд уриалж байна.  Хаад, эрх мэдэлтнүүдийг залбиралдаа дурдаж байгаарай. Үүний ачаар бид цаашдаа ч Бурхандаа үнэнч, буурь суурьтай байж, амар тайван, айдас түгшүүргүй амьдарна.  Ийн залбирах нь Аврагч Бурхны маань мэлмийд сайн бөгөөд тааламжтай.  Ямар ч хүнийг аврагдаасай, үнэний тухай зөв мэдлэгтэй болоосой гэж Бурхан хүсдэг.  Учир нь ганц Бурхан байдаг. Бурхан болон хүмүүсийн хооронд ганц зууч байдаг. Тэр нь хүн байсан Христ Есүс бөгөөд  амиа бүгдийн* төлөө золиос* болгож өгсөн. Энэ талаар цаг нь болохоор гэрчлэх ёстой юм.  Үүнийг гэрчлүүлэх зорилгоор намайг сайн мэдээний тунхаглагч, элч, (Би үнэнийг хэлж байна, худлаа яриагүй) үндэстнүүдэд итгэл ба үнэний тухай заах багш болгон томилсон юм.  Эрчүүд уурлаж, маргалгүй, цугладаг газар бүрдээ ариун гараа өргөн залбирч байгаасай.  Түүнчлэн, эмэгтэйчүүд даруу, ухаалаг байн, аятайхан* хувцаслаж, дэгжирхэж сүлжсэн үс, алт, сувд юм уу үнэтэй хувцсаар биш, 10  харин Бурхнаас эмээдэг эмэгтэйд зохистой сайн үйлсээр өөрсдийгөө чимэх учиртай. 11  Эмэгтэй хүн захирагдан дуугүй сонсож, заасныг сураг. 12  Эмэгтэй хүн зааж сургах эсвэл эр хүнийг захирахыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй байг. 13  Учир нь эхлээд Адамыг, дараа нь Еваг бүтээсэн. 14  Түүнчлэн, Адам хууртаагүй, харин Ева* хууртаад нүгэлтэн болсон. 15  Гэхдээ эмэгтэй хүн үр хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ бат итгэлтэй, бусдыг хайрладаг, ариун, ухаалаг байвал энэ нь түүнд хамгаалалт болно.

Зүүлт

Эсвэл «ямар ч хүний»
Алдагдсан зүйлийн үнэтэй тэнцэх
Эсвэл «хүндлүүштэй»
Үгч. «эмэгтэй нь»