Колосайчуудад бичсэн захидал 4:1–18

  • Боолын эзэнд өгсөн зөвлөгөө (1)

  • «Тогтмол залбир» (2-4)

  • Гадны хүнтэй харьцахдаа ухаалаг бай (5, 6)

  • Мэнд дамжуулсан (7-18)

4  Эзэд ээ, та нар бас тэнгэрт Эзэнтэй гэдгээ санаж Бурхны таалалд нийцүүлэн боолууддаа шударга хандаж бай.  Тогтмол залбир. Залбирахаа мартаж болохгүй. Талархан залбирч бай.  Бас үгийг нь тунхаглах боломж бүрдүүлэхийг Бурхнаас гуйн бидний төлөө залбирч байгаарай. Тэгвэл бид Христийн тухай ариун нууцыг тунхаглана. Үнэндээ би үүний төлөө хоригдож байна.  Мөн би үүнийг яаж тунхаглах ёстой, тэгж л тунхаглана.  Гадны хүнтэй харьцахдаа ухаалаг бай. Цагаа зөв ашигла.*  Та нар хүмүүстэй давсаар амт оруулсан мэт эелдэг ярьж бай. Ингэснээр хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм.  Миний хайрт дүү, итгэлт үйлчлэгч, Христийн боол гэдгээрээ бидэнтэй адил болсон Тухик миний тухай бүгдийг та нарт ярина.  Бидний ямар байгааг хэлж, та нарыг тайвшруулаг гээд би түүнийг явуулж байна.  Тухик Онесимтэй хамт очно. Танай нутгийн Онесим бол итгэл хүлээсэн, хайрт дүү минь юм. Энд болж байгаа бүхнийг тэднээс сонсоорой. 10  Надтай хамт хоригдож байгаа Аристарх, мөн Барнабын хамаатан Марк та нарт мэнд хүргэж байна. (Маркийг очвол хүлээж авахыг урьд нь та нарт захисан билээ.) 11  Юүст гэгддэг Есүс бас мэнд хүргэж байна. Хөвч таслуулсан энэ хүмүүс л Бурхны Хаант төрийн төлөө надтай хамт зүтгэж, намайг асар ихээр тайвшруулдаг*. 12  Христ Есүсийн боол, танай нутгийн Епафр мэнд хүргэж байна. Та нарыг төлөвшиж*, Бурхны хүсдэг бүх юманд бат итгэлтэй байж эцэс хүрэг гэсэндээ тэрээр үргэлж шаргуу залбирдаг. 13  Та нарын төлөө, Лаодик болон Хираполид байгаа хүмүүсийн төлөө Епафр зүтгэл гаргадгийг би гэрчилж байна. 14  Хайрт эмч Лук болон Дем та нарт мэнд хүргэж байна. 15  Лаодик дахь ах дүү нарт, Нумфад болон гэрт нь цугладаг хурлынханд миний мэндийг уламжлаарай. 16  Энэ захидлыг уншсаныхаа дараа Лаодик дахь хурлынханд өгч уншуулаарай. Тэдэнд явуулсан захидлыг минь бас авч уншаарай. 17  Бас Архийпт «Есүсийн дагалдагч болохдоо хүлээж авсан үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хий» гэж хэлээрэй. 18  Паул би өөрөө энэ мэндчилгээг бичиж байна. Хоригдож байгаа намайг санаж яваарай. Бурхан та нарыг нигүүлсэх болтугай.

Зүүлт

Үгч. «Цагийг худалдаж ав».
Эсвэл «надад түшиг тулгуур болдог»
Эсвэл «бүрэн гүйцэд болж»