Skip to content

Гарчиг руу орох

Иов ном

Бүлэг

Тойм

  • 1

    • Иовын үнэнч байдал ба хөрөнгө чинээ (1-5)

    • Иов буруу сэдлээр Бурхныг шүтдэг гэсэн асуудлыг Сатан хөндөв (6-12)

    • Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдав (13-19)

    • Иов Бурхныг буруутгасангүй (20-22)

  • 2

    • Сатан дахин Иовын талаар эргэлзээ төрүүлэм асуудал хөндөв (1-5)

    • Сатан Иовын биед халдах зөвшөөрөл авав (6-8)

    • Иовын эхнэр: «Бурхныг хараагаад үх!» гэв (9, 10)

    • Гурван найз нь Иов дээр ирэв (11-13)

  • 3

    • Иов хорвоо дээр мэндэлсэндээ харамсан гашуудав (1-26)

      • Зовж байгаагийнхаа учрыг асуув (20, 21)

  • 4

    • Елифазын эхний яриа (1-21)

      • Иовын үнэнч эсэхэд эргэлзэв (7, 8)

      • Нэг сүнснээс сонссон үгээ хэлэв (12-17)

      • Бурхан «үйлчлэгчдэдээ итгэдэггүй» (18)

  • 5

    • Елифазын эхний ярианы үргэлжлэл (1-27)

      • Бурхан «мэргэдийг өөрсдийнх нь урхинд оруулдаг» (13)

      • Бурхан сахилгажуулахад Иов дургүйцэх учиргүй (17)

  • 6

    • Иовын хариу (1-30)

      • Өөрийнхөө гомдлыг шударга гэж хэлэв (2-6)

      • Түүнийг тайтгаруулж байгаа хүмүүс найдваргүй (15-18)

      • «Үнэн үг өвтгөдөггүй» (25)

  • 7

    • Иовын хариуны үргэлжлэл (1-21)

      • Амьдрал албадлагын ажил мэт (1, 2)

      • «Би яагаад таны бай болно вэ?» (20)

  • 8

    • Билдадын эхний яриа (1-22)

      • Иовын хөвгүүдийг нүгэл үйлдсэн гэсэн утгатай үг хэлэв (4)

      • Иов цэвэр ариун байсан бол Бурхан хамгаалах байсан (6)

      • Иовыг буруу тэрслүү гэсэн утгатай үг хэлэв (13)

  • 9

    • Иовын хариу (1-35)

      • Мөнх бус хүн Бурхантай заргалдаж чадахгүй (2-4)

      • Бурхан ухааршгүй агуу зүйлсийг бүтээдэг (10)

      • Бурхантай маргалдах боломжгүй (32)

  • 10

    • Иовын хариуны үргэлжлэл (1-22)

      • «Надтай яагаад тэмцээд байгаагаа хэлээч» (2)

      • Мөнх бус өөрийгөө мөнхийн Бурхантай харьцуулав (4-12)

      • «Жаахан ч гэсэн амсхийх сэн» (20)

  • 11

    • Зофарын эхний яриа (1-20)

      • Хоосон үг хэллээ гэж Иовыг зэмлэв (2, 3)

      • Муу юм хийхээ болихыг Иовд сануулав (14)

  • 12

    • Иовын хариу (1-25)

      • «Та нараас дордоод байх юм алга» (3)

      • «Элэг доог болох нь ээ» (4)

      • «Бурханд мэргэн ухаан ... бий» (13)

      • Бурхан шүүгчид болон хаадаас өндөр байр суурьтай (17, 18)

  • 13

    • Иовын хариуны үргэлжлэл (1-28)

      • Бурхантай «яримаар байна» (3)

      • «Та нар бүгдээрээ найдваргүй эмч нар» (4)

      • «Өөрийнхөө зөвийг мэдээд байна» (18)

      • «Юунд та ... намайг дайснаа гэж үзнэ вэ?» (24)

  • 14

    • Иовын хариуны үргэлжлэл (1-22)

      • «Хүний амьдрал богино бөгөөд зовлонгоор дүүрэн» (1)

      • «Модонд хүртэл найдвар байдаг» (7)

      • Та намайг булшинд нуудаг ч болоосой! (13)

      • «Хүн үхвэл амилах уу?» (14)

      • Бурхан «мутрынхаа бүтээл рүү тэмүүлнэ» (15)

  • 15

    • Елифазын хоёр дахь яриа (1-35)

      • Иовыг Бурхнаас эмээдэггүй гэв (4)

      • Иовыг бардам гэв (7-9)

      • Бурхан «тэнгэрийн элч нартаа итгэдэггүй» (15)

      • Муу хүн зовдог (20-24)

  • 16

    • Иовын хариу (1-22)

      • «Та нар надад нэмэр биш, нэрмээс л болж байна!» (2)

      • Бурхан «намайг бай болгов» (12)

  • 17

    • Иовын хариуны үргэлжлэл (1-16)

      • «Элэглэн дооглогчид намайг хүрээлжээ» (2)

      • «Тэрбээр намайг ... элэг доог болгосон» (6)

      • «Булш гэр минь болно» (13)

  • 18

    • Билдадын хоёр дахь яриа (1-21)

      • Нүгэлтнүүд ямар шан хүртэхийг хэлэв (5-20)

      • Иов Еховаг мэддэггүй гэсэн утгатай үг хэлэв (21)

  • 19

    • Иовын хариу (1-29)

      • «Нөхдийнхөө» зэмлэлийг няцаав (1-6)

      • Өөрийгөө хаягдсан гэж хэлэв (13-19)

      • «Миний аврагч амьд» (25)

  • 20

    • Зофарын хоёр дахь яриа (1-29)

      • Иовд доромжлуулсан юм шиг санагдав (2, 3)

      • Иовыг муу хүн гэсэн утгатай үг хэлэв (5)

      • Иовыг нүгэл үйлдэх дуртай гэв (12, 13)

  • 21

    • Иовын хариу (1-34)

      • Өөдгүй муу хүмүүс яагаад дэвжин дээшилдэг вэ? (7-13)

      • «Тайвшруулагчдынхаа» үнэн нүүр царайг илчлэв (27-34)

  • 22

    • Елифазын гурав дахь яриа (1-30)

      • «Хүн ер нь Бурханд хэрэгтэй юм уу?» (2, 3)

      • Иовыг шунахай, шударга бус гэж буруутгав (6-9)

      • Бурхан руу эргэвэл дахин сэргэнэ (23)

  • 23

    • Иовын хариу (1-17)

      • Бурханд хэргээ танилцуулахыг хүсэв (1-7)

      • Бурхныг олж чадахгүйгээ хэлэв (8, 9)

      • «Би хаашаа ч хазайлгүй замаар нь явж ирсэн» (11)

  • 24

    • Иовын хариуны үргэлжлэл (1-25)

      • Бурхан «яагаад шүүх өдрөө товлодоггүй вэ?» (1)

      • Бурхан муу муухай явдлыг хүлцдэг гэв (12)

      • Нүгэлтнүүд харанхуйд дуртай (13-17)

  • 25

    • Билдадын гурав дахь яриа (1-6)

      • Хүн Бурхны өмнө яахин буруугүй байж чадах вэ? (4)

      • Хүн чин үнэнч байлаа гээд ямар ашигтай юм бэ? (5, 6)

  • 26

    • Иовын хариу (1-14)

      • «Чи чадал дорой нэгэнд мөн ч сүрхий тусалж байх шив!» (1-4)

      • Бурхан «дэлхийг хоосон огторгуйд өлгөдөг» (7)

      • Бурхны «үйлсийн өчүүхэн нь» (14)

  • 27

    • Иов үнэнч байхаар эргэлт буцалтгүй шийдэв (1-23)

      • «Үхэн үхтлээ Бурханд үнэнч байх болно!» (5)

      • Бурхангүй хүн найдах юмгүй (8)

      • «Яагаад утгагүй юм ярина вэ?» (12)

      • Муу хүмүүс юу ч үгүй хоцордог (13-23)

  • 28

    • Иов мэргэн ухааныг газрын баялагтай харьцуулав (1-28)

      • Хүмүүс эрдэнэс олохын төлөө чармайн зүтгэдэг (1-11)

      • Мэргэн ухаан сувдаас ч үнэтэй (18)

      • Еховагаас эмээх нь жинхэнэ мэргэн ухаан (28)

  • 29

    • Иов соригдохоосоо өмнө жаргалтай амьдарч байснаа дурсав (1-25)

      • Хотын хаалганы дэргэд олонд хүндлэгддэг байв (7-10)

      • Шулуун шударга амьдарсан (11-17)

      • Хүн бүр зөвлөгөөг нь сонсдог байв (21-23)

  • 30

    • Амьдрал нь орвонгоороо эргэснийг Иов ярив (1-31)

      • Нийгмийн шаар гэгдэх хүмүүст доромжлуулав (1-15)

      • Бурхан туслахгүй байна (20, 21)

      • «Арьс минь харласан» (30)

  • 31

    • Иов үнэнч шударга байдгаа өмөөрөв (1-40)

      • «Нүдтэйгээ гэрээ хийсэн» (1)

      • Бурхнаар дэнслүүлэхийг хүсэв (6)

      • Завхайрч байгаагүй (9-12)

      • Мөнгийг хайрлаж байгаагүй (24, 25)

      • Шүтээн шүтэж байгаагүй (26-28)

  • 32

    • Насаар дүү Елиху ярианд оролцов (1-22)

      • Иов болон түүний нөхдөд уурлав (2, 3)

      • Ахмадуудыг хүндлэн чимээгүй хүлээв (6, 7)

      • «Нас л хүнийг ухаантай болгодог юм биш» (9)

      • Елихуд хэлэх юм их байв (18-20)

  • 33

    • Елиху Иовыг өөрийгөө зөвтгөлөө гэж зэмлэв (1-33)

      • «Золиос оллоо!» (24)

      • «Залуугийнх шигээ хүч тэнхээтэй болог (25)

  • 34

    • Бурхныг зөв шударга гэж Елиху ярив (1-37)

      • «Бурхан надад шударга хандаагүй» гэж Иов хэлэв (5)

      • Жинхэнэ Бурхан хэзээ ч муу юм хийхгүй (10)

      • Иов мэдлэгээр дутмаг байна (35)

  • 35

    • Елиху Иовын буруу ярьсныг хэлж өгөв (1-16)

      • Иов өөрийгөө Бурхнаас илүү зөв шударга гэсэн (2)

      • Та нүгэл үйлдлээ гээд Бурхныг яаж хохироох юм бэ? (5, 6)

      • Иов Бурхныг хүлээх ёстой (14)

  • 36

    • Бурхны агуу байдлыг Елиху магтав (1-33)

      • Дуулгавартай хүн дэвжин дээшилнэ; бурхангүй хүн гологдоно (11-13)

      • Бурхан шиг багш байна уу? (22)

      • Бурхны үйлсийг Иов магтах ёстой (24)

      • «Бурхан хэмжээлшгүй агуу» (26)

      • Бурхан хур бороо, аянга цахилгааныг захирдаг (27-33)

  • 37

    • Бурхан агуу гэдгийг байгалийн хүчнүүд гэрчилдэг (1-24)

      • «Бурхан бүх хүний үйл хэргийг зогсоодог» (7)

      • «Бурхны гайхамшигт үйлсийг эргэцүүлэн бод» (14)

      • Бурхны үйлсийг ухааршгүй (23)

      • Хэн ч өөрийгөө мэргэн гэж бодох ёсгүй (24)

  • 38

    • Хүн хэчнээн өчүүхэн болохыг Ехова ойлгуулав (1-41)

      • Дэлхийг бүтээхэд минь чи хаана байв? (4-6)

      • Бурхны хөвгүүд алга ташин уухайлж байв (7)

      • Байгалийн үзэгдлийн тухай асуултууд (8-32)

      • «Тэнгэрийг захирдаг хууль» (33)

  • 39

    • Амьтны ертөнцийн тухай хүний мэдлэг хомс (1-30)

      • Янгир ба буга (1-4)

      • Хулан (5-8)

      • Зэрлэг үхэр (9-12)

      • Тэмээн хяруул (13-18)

      • Морь (19-25)

      • Шонхор ба бүргэд (26-30)

  • 40

    • Ехова цааш нь асуув (1-24)

      • Иов хэлэх үггүйгээ хүлээн зөвшөөрөв (3-5)

      • «Чи намайг шударга бус гэж хэлэх үү?» (8)

      • Бурхан бехемотын хүч чадлын тухай ярив (15-24)

  • 41

    • Бурхан левиатан гэгч гайхамшигт амьтны тухай ярив (1-34)

  • 42

    • Иов Еховад хариулав (1-6)

    • Ехова Иовын гурван найзыг буруутгав (7-9)

    • Ехова Иовыг дахин сайн сайхан амьдруулах болов (10-17)

      • Иовын хөвгүүд, охид (13-15)