Skip to content

Еховагийн Гэрчүүдтэй хичээл хийж эхэлбэл заавал гишүүн нь болох ёстой юу?

Еховагийн Гэрчүүдтэй хичээл хийж эхэлбэл заавал гишүүн нь болох ёстой юу?

 Үгүй ээ. Заавал гишүүн болох албагүй. Олон сая хүн бидэнтэй Библийн хичээл хийдэг ч Еховагийн Гэрч болдоггүй. a Библид яг ямар сургаал байдгийг хүмүүст ойлгуулах зорилгоор бид хүмүүстэй хичээл хийдэг. Мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрах эсэхээ хүн өөрөө шийддэг. Юунд итгэж үнэмших нь хүний хувийн асуудал (Иошуа 24:15).

Хичээл хийхдээ өөрийнхөө Библийг ашиглаж болдог уу?

 Болно. Бид орчин үеийн хэллэгээр орчуулсан «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-аа хэрэглэдэг бөгөөд хүсвэл танд бас өгч болох ч, Библийн хичээл хийхдээ та өөрийн Библийг ашиглаж болно. Библийн бараг бүх орчуулгаас хэрхэн аврагдах, ямар сайхан ирээдүй биднийг хүлээж байгааг мэдэж авах боломжтой.

Та нар яагаад өөр итгэл үнэмшилтэй хүмүүстэй хичээл хийдэг юм бэ?

  •   Хамгийн гол нь бид Ехова Бурхнаа хайрладаг. Сурч мэдсэнээ хүмүүстэй хуваалцаасай гэж Ехова Бурхан биднээс хүсдэг (Матай 22:37, 38; 28:19, 20) Библид чухам юу бичсэнийг ойлгоход нь хүмүүст тусалж «Бурхны хамтран зүтгэгч» болдгоо бид хамгийн агуу завшаан гэж үздэг (1 Коринт 3:6–9).

  •   Мөн хүмүүсийг хайрладаг (Матай 22:39). Мэдэж авсан сайхан зүйлээ хүмүүстэй хуваалцах нь баяр хөөр авчирдаг (Үйлс 20:35).

a 2023 оны байдлаар Еховагийн Гэрчүүд 7 281 212 хүнтэй Библийн хичээл хийсэн бөгөөд хэд хэдэн хүн хамт хийх тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ 2023 онд зөвхөн 269 517 хүн баптисм хүртэж Еховагийн гэрч болжээ.