Skip to content

САНАМСАРГҮЙ БИЙ БОЛСОН УУ?

Наймалжийн гайхалтай хөл

Наймалжийн гайхалтай хөл

 Робот зохион бүтээгчид нэгэн гайхалтай бүтээл хийхээр ажиллаж байна. Энэ нь аль болох бага зүсэлтээр хүний биеийн төвөгтэй, зай багатай хэсэгт хагалгаа хийдэг цогц төхөөрөмж юм. Тэрхүү төхөөрөмжийн нэгийг наймалжийн хөлийн гайхалтай уян хатан байдлаас санаа авч бүтээжээ.

 Бодож үзээрэй: Наймалж маш жижиг зайнд ч найман хөлөөрөө юмыг авч, барьж, шахаж чаддаг. Мөн хөлөө зүг бүр лүү нугалж чаддагаас гадна хөлийнхөө аль ч хэсгийг чангалж суллах чадвартай.

 Наймалжийн хөлтэй адил зөөлөн, уян хатан робот гар бүтээж чадвал тэрхүү төхөөрөмж нь хагалгаанд үнэлж баршгүй том хувь нэмэр оруулах бөгөөд хүний биед хамгийн бага гэмтэл учруулна гэж судлаачид үзэж байна. Иймэрхүү төхөөрөмж өвчтөнүүдийг эрсдэлтэй хүнд хагалгаанд орохоос хамгаална.

 Наймалжийн хөл гайхалтай уян хатан болохыг эндээс үзээрэй

 Үнэндээ ийм робот гарыг аль хэдийн зохион бүтээчихээд байгаа бөгөөд туршилтын хагалгаанд ч оруулаад амжжээ. 135 миллиметрийн (13,5 см) урттай энэхүү робот гар нь дотор эрхтнийг гэмтээлгүйгээр өргөх, барих үүрэг гүйцэтгэх бөгөөд өргөж байх зуур нь өөр нэг робот гар хагалгааг хийж гүйцэтгэдэг байна. Уг робот гарыг зохион бүтээсэн багийн гишүүдийн нэг Томасо Ранзани эмч «Бидний гаргасан энэхүү шинэ арга барил нь зөвхөн эхлэл бөгөөд яваандаа илүү боловсронгуй сайжруулсан хувилбаруудыг зохион бүтээх арга замыг нээж өглөө» хэмээн хэлжээ.

Зөөлөн, уян хатан робот гар хагалгаанд үнэлж баршгүй том хувь нэмэр оруулна

 Та юу гэж бодож байна вэ? Наймалжийн гайхалтай хөл санамсаргүй бий болсон уу? Эсвэл ийм чадвартайгаар бүтээсэн юм болов уу?