Skip to content

Гэгээнтнүүдэд залбирах нь зөв үү?

Гэгээнтнүүдэд залбирах нь зөв үү?

Библид ингэж байдаг

 Үгүй. Бид Есүсийн нэрээр, зөвхөн Бурханд залбирах ёстой гэж Библид байдаг. Есүс шавь нартаа «Тиймээс ийнхүү залбир. “Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай”» гэж залбирахыг захисан (Матай 6:9). Бурхнаас өөр хэн нэгэнд юм уу гэгээнтнүүд, тэнгэрийн элчид залбираарай гэж Есүс огт хэлээгүй.

 Есүс шавь нартаа «Би бол зам, үнэн, амь. Надаар дамжихгүйгээр хэн ч Эцэг рүү очихгүй» гэж хэлсэн (Ёохан 14:6). Есүс л бидний төлөө зуучийн үүрэг гүйцэтгэдэг. Бурхан ийм эрхийг Есүст өгсөн (Еврей 7:25).

Бурхан, гэгээнтнүүдийн аль алинд нь залбирч болох уу?

 Арван тушаалын нэгд нь «Чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан» гэж байдаг (Египетээс гарсан нь 20:5). Хартай гэдэг нь юу гэсэн үг вэ? Зарим орчуулгад энэ зүйлийн зүүлтэд «зөвхөн өөрт нь үнэнч байхыг шаарддаг» гэсэн тайлбар бий. Бурхан биднээс зөвхөн өөрийг нь шүтэж, өөрт нь залбираасай гэж хүсдэг (Исаиа 48:11).

 Өөрөөс нь өөр хэн нэгэн, гэгээнтнүүд, тэнгэрийн элч нарт залбирвал Бурхны сэтгэл гонсойно. Элч Ёохан тэнгэрийн элчийг шүтэхээр хөлд нь сөхрөх гэтэл «Ингэж болохгүй! Би чамтай л адил боол. Есүсийг гэрчлэх ажил хийдэг ах дүүтэй чинь адил боол шүү дээ. Бурхныг шүт!» гэж хэлдэг (Илчлэл 19:10).