Skip to content

Амьдралын утга учир юу вэ?

Амьдралын утга учир юу вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Амьдралын утга учрын тухай асуулт янз янз байдаг. «Хүн болж төрсний минь учир юу вэ, юуны төлөө амьдарч байна вэ?» гэж асуух нь ч бий. Библийнхээр бол, Бурхантай дотно нөхөрлөх нь л хүний амьдралын жинхэнэ утга учир юм. Библид дараах үнэнийг бичсэн байдаг.

  •   Бурхан хүнийг бүтээсэн. «Биднийг бүтээсэн нь [Бурхан] бөгөөд бид өөрсдөө бус юм» гэж Библид байдаг (Дуу. 100:3; Илч. 4:11).

  •   Бурхан бүхнийг, ялангуяа хүнийг тодорхой зорилготой бүтээсэн (Исаиа 45:18).

  •   Хүмүүс бид Бурхныг, амьдралынхаа утга учрыг мэдэх хэрэгтэй (Матай 5:3). Бурхан тэр хэрэгцээг маань хангадаг (Дуулал 145:16).

  •   Бурхантай анд нөхөр болох боломжтой. Хүн Бурхантай анд нөхөр болж чадах уу гэж танд бодогдох байх. Харин Библи «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэж уриалдаг (Иаков 4:8; 2:23).

  •   Бурхны анд нөхөр болохын тулд бид хүслийнх нь дагуу амьдрах шаардлагатай. Бурхан биднээс юу хүсдэгийг Номлогчийн үгс 12:13-т ингэж бичжээ. «Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна».

  •   Бурхан зовлон бэрхшээлийг арилгаж, өөрийг нь хайрлан хүндэтгэдэг хүмүүсийг мөнх амьдруулна. Тэр цагт хүмүүс Бурхны анхны санаа зорилгын дагуу жинхэнэ ёсоор утга учиртай амьдарна (Дуулал 37:10, 11).